Эдийн засаг
С.Чинзориг: Эхний ээлжинд бага цалинтай хүмүүсийн цалинг нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
ТЭТГЭВЭРТ ГАРАХ ХУГАЦААГ ЖИЛ БҮР ЗУРГААН САРААР СУНГАСНЫГ ГУРВАН САР БОЛГОЖ БАГАСГАСАН
-2019 онд ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах тулд Засгийн газраас ямар ажлыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-2014 оноос хойш нэмэгдээгүй төрийн албан хаагчдын цалинг инфцляцийн түвшинтэй уялдуулж хоёр удаа нэмэх шийдвэрийг гаргасан. Төрийн албан хаагчдын цалинг нийт 16.8-35 орчим хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Энэ бол Олон улсын валютын сантай хамтран санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн юм. Мөн төсвийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд цалин нэмэгдүүлэх төсөв, санхүүгийн боломж бий болсон юм. Цалин нэмэгдсэнээр иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж байгаа. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж буй ажилчдын ажлын байрны нөхцөлд судалгаа хийж байж үндэслэн цалинг нь шинэчлэх арга хэмжээг авна. Ажлын байрны нөхцөл, үр дүн, хариуцлага, ачааллаас хамаараад цалинг нь ялгамжтай тогтоож өгнө. 2019-2020 онд бага цалинтай хүмүүсийн цалинг эхний ээлжинд нэмэгдүүлье гэсэн бодолтой байна. Эдийн засгийн нөхцөл байдал, боломжтой уялдуулаад цалин хөлсийг нэмнэ. Гурван талт улсын хэлэлцээр эхлэхээр энэ асуудлыг тодорхой ярина. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг эхлээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ярилцана. Ер нь төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх зарчмыг Засгийн газраас баримталж байгаа. Мөн ирэх онд цалингийн тогтолцооны өөрчлөлтийн судалгааг үргэлжлүүлэн хийнэ.
-Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийх вэ?
-2017 онд иргэдийн тэтгэвэрт гарах хугацааг жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй их тулгарсан учраас тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлсэн шийдвэрийг гурван сар болгож багасгасах шийдвэрийг гаргасан. Нийгмийн хамгааллыг зохих түвшинээс бууруулахгүй байх шийдвэрийг гаргаж ажиллана. 2017, 2018 онд байгуулсан гурван талт хэлэлцээр 83 хувийн гүйцэтгэлтэй биелсэн байна. Бид удахгүй 2019, 2020 оны гурван талт хэлэлцээрийг байгуулах ажлыг хийнэ. Монголын Үйлдвэрчний эвлэлээс гаргасан саналуудыг анхаарч ажиллана. Зарим зайлшгүй асуудлыг нь гурван талт хэлэлцээрт оруулна. Мөн заримыг нь гурван талт хэлэлцээрт тусгахгүйгээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой.
-Нийт хүн амын 30 хувь нь ядууралтай байна гэх судалгаа гарсан. Ядуурлыг бууруулах чиглэлд ямар ажлыг явуулах вэ?
-2016 онд Үндэсний статистикийн газраас Дэлхийн банктай хамтран хийсэн судалгаагаар нийт хүн амын 29.9 хувь нь ядуу байна гэсэн дүн гарсан. 2016 оноос хойш хүн амын дунд ядуурлын судалгааг хийгээгүй. Үүнээс хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн, МСҮТ-д сурч буй оюутнуудад 100 мянган төгрөг олгож байгаа гэх мэт нийгмийн хамгааллын чиглэлд олон ажил хийж байгаа. 2019 оны улсын төсөвт иргэдийн бодит орлого, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 450 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Ингэснээр ядуурлын хэмжээ тодорхой хэмжээгээр буурахад нөлөө үзүүлж байгаа болов уу. Ажлын байрыг нэмэгдүүлснээр ажилгүйдэл, ядуурал буурна. Энэ чиглэлд бид МСҮТ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Гаднаас авах ажиллах хүчний хувь хэмжээг мөн бууруулсан.
-ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцох шаардлагатай гэж та үзэж байгаа юу?
-Улс төрчдийн хамааралтай компаниуд зээл авч болохгүй гэсэн хууль байхгүй. Гэхдээ өмөөрч хамгаалаад байх зүйлгүй. Ёс зүйн хувьд хариуцлага тооцох асуудал. Авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан бол өөр нэг хэрэг. Зориулалтын бусаар ашигласан бол хариуцлага тооцох асуудал мөн.

Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.
Эдийн засаг
Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.
Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт, ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг18 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа