Connect with us

Нийгэм

Орхон аймаг “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөртэй болов

Нийтэлсэн

-

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын захирамжаар Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны долдугаар сард байгуулагдаж “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд боловсруулсан бөгөөд тавдугаар сарын 22-нд АИТХ-ын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдааны үеэр хэлэлцэж баталлаа.

Ажлын хэсэгт орон нутаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн бодлогын газар, Байгаль орчны хэлтэс, Эмнэлэг сувиллын цогцолбор зэрэг албаны төлөөллүүд оролцсон юм. Энэхүү хөтөлбөр батлагдсантай холбогдуулан, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчны хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа нараас дараах тодруулга ярилцлагыг бэлтгэлээ.

П.Энхсэлэнгэ: 4 жилийн хугацаанд цагаан тоосны дэгдэлтийг багадаа 80%-иар бууруулах боломжтой

– Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд хэчнээн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

– “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөр нь таван зорилтын хүрээнд 17 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, хоёрдугаарт байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар хэмжээнд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн тогтоох юм. Мөн иргэдэд цагаан тоосны тухай зөв мэдээллийг хүргэх, Хангалын голын бохирдлыг бууруулах зэрэг зорилтыг дэвшүүлсэн.

– Орхон аймагт PM10 ширхэглэгтэй тоосыг хэмжих багаж байдаг. Гэвч цагаан тоос нь PM2.5, түүнээс бага ширхэглэгтэй. Үүнийг хэмжих багаж нь өртөг өндөртэй байдаг. Хөтөлбөрийн хүрээнд нарийн ширхэглэгтэй тоосыг хэмжих багажны асуудлыг шийдвэрлэх үү?

– PM2.5-аас бага ширхэглэгтэй тоосонцорыг хэмжих багаж нэн шаардлагатай. Зөвхөн цагаан тоосны тухайд бус. Агаарын чанарын үзүүлэлтийг нарийн тогтоё гэвэл энэ төрлийн багаж хэрэгтэй. 2019 оны нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилласан.

Ажлын хэсэг 4 чиглэлийн хүрээнд 17 заалт бүхий зөвлөмжийг өгсөн. Үүнд, хүн амын эрүүл мэндийн чиглэлээр тоос, тоосонцрыг тодорхойлох PM10, PM2.5-ын суурийн харуулыг цагаан тоосны тархалтын бүс болох Говил, Баянцагаан баг, Жаргалант суманд байршуулах тухай тусгасан. Энэхүү зөвлөмж болон дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т санал тавьсан. Суурин харуулуудыг байршуулснаар зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан нь PM2.5-тай тоосонцор болж байгаа эсэхийг нарийн тогтоох боломжтой болох юм.

– Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөлөлд харилцан адилгүй байр суурьтай байсан. Зарим тохиолдолд өөр өөр мэдээлэлтэй, үл ойлголцох асуудал анзаарагдсан. Хөтөлбөр батлагдсанаар энэ асуудал шийдэгдэх үү?

– Бид цаашид цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулахад нэгдсэн нэг ойлголттой, илүү системтэй, хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэж байгаа юм. Цагаан тоос дэд хөтөлбөр анх 2006 онд батлагдсан байдаг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл төдийлөн үр дүнд хүрч чадаагүй. Энэ удаад батлагдсан хөтөлбөрийнхөө хүрээнд бид цагаан тоос нь хүний бие, байгаль орчинд сөрөг нөлөөтэй юу, нөлөөгүй юм уу гэдгийг эцсийн байдлаар тогтооно. Ингээд нэгдсэн нэг ойлголт, дүн шинжилгээтэй болсноор дараагийн ажлуудаа хэрэгжүүлэх юм.

– Хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ хугацаанд цагаан тоосыг бүрэн дарах боломжтой гэх хариултыг өгч буй. Үнэхээр боломжтой юу?

– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнөөдрийн технологиороо ажиллаж байгаа тохиолдолд цагаан элс гарсаар байна. Өнөөдөр нэвтрүүлсэн урвалж холиж хаягдлын сан руу хаях энэ технологи нь хатуу гадаргууг бий болгож, цагаан тоосны дэгдэлтийг барих юм. Одоогийн байдлаар 500 га талбайг хучаад байгаа тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер П.Баянмөнх мэдэгдсэн. Мэргэжлийн хүмүүс энэ процессоо барьж ажиллавал цагаан тоосны дэгдэлтийг багадаа 80% хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

О.Эрдэнэтуяа: Шинэ технологи нь далангийн зузаан, аюулгүй байдалд нөлөөлөхгүй

– “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөрвөн жилийн хугацаанд дөрвөн тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлнэ. Жилд нэг орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар байгаа?

– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт зардлыг санхүүжүүлэхээр болсон. Нийт дөрвөн тэрбум төгрөг гэж төсөвлөж байна. Энэ төсвөөр цагаан тоосны дэгдэлтийг дарахаас гадна харьяаллын бүсийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, нөлөөллийн үнэлгээ, хуримтлалын үнэлгээ зэргийг хийлгүүлэх юм. Бид Эрүүл мэндийн яаманд Сөрөг нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуримтлалын үнэлгээг хийлгэхээр хүсэлтээ явуулсан. Энэ бүх үнэлгээ, үзлэг, шинжилгээг хөндлөнгийн байгууллага хийнэ. Бид бол зөвхөн санхүүжүүлнэ.

– Цагаан тоосыг дарах шинэ технологийн үр дүн хэр байна вэ?

– 2017 оны дүн мэдээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын санд 807.1 сая тонн цагаан элс хуримтлагдаад байсан. Хаягдлын сан нь 2033.1 га талбайг эзэлдэг. Үүний 1312 га талбай нь цагаан тоос дэгдэх голомт юм. Бид цагаан тоосыг дарахад гурван технологийг зэрэг хэрэгжүүлж байгаа.

Герман улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглан технологийн хаягдалтай шууд холин хаягдлын санд хаяж байна. Ингэснээр жижиг ширхэглэгүүдийг барьцалдуулж, ширхэглэгийг нь томруулж байгаа юм. Мөн хатуу гадаргууг бий болгож байна. Өөр нэг арга нь бодис цацах зориулалттай тусгай техникийг ашиглаж байна. Энэ нь хаягдлын сангийн хоолойгоор гарч буюу химийн урвалж хүрэхгүй, техник явах боломжгүй хэсгүүдэд химийн бодисыг цацаж, барьцалдуулах юм. Эдгээр технологийг ашиглан тавдугаар сарын 22-ны байдлаар 543 га талбайг хучаад байна.

Ирэх жилийн өдийд бид цагаан тоосны голомтод бүсийн 80 орчим хувийг хучсан байх болно

– Энэ технологи нь далангийн зузаанд нөлөөлөх үү?

– Өнөөдрийн байдлаар 70м зузаантай далан бий болоод байна. Жилд 1-1.2м далангийн зузаан нэмэгддэг. Өмнө нь хар шороогоор хучдаг байхад далангийн зузаанд нөлөөлдөг байсан. Цагаан тоосыг дарах хэдий ч хамрах хүрээ бага, далангийн ашиглалтад сөргөөр нөлөөлдөг байсан учир хар шороогоор хучихыг зогсоосон. Харин энэ технологи нь химийн урвалжийг ашиглаад хатуу төлөвт оруулж байгаа учир далангийн зузаанд нөлөөлөхгүй.

– Цагаан тоосыг дарах зорилгоор олон туршилтыг явуулсан. Цементээр шууд хучих тухай яригдаж байсан. Гэсэн ч далан сэтлэх аюултай гэж үзээд больсон. Энэ технологи нь хатуу биет рүү шилжүүлж байгаа учир эрсдэл бий юу?

– Дэлхийд тоосыг дардаг маш олон технологи бий. Гэхдээ зөвийг нь сонгохгүй бол даланд сөрөг нөлөөлөл үзүүлж байдаг. Саяхан Бразилд далан сэтэрсний улмаас 300 гаруй иргэн амь насаа алдсан эмгэнэлт явдал гарлаа. Манай аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд харьяалагддаг. Тиймээс цементээр хучаад хатуу биет болговол далан сэтлэх аюултай. Хэсэг хугацаанд хатуу биет байгаад эргээд задардаг байх ёстой юм. Өнөөдөр бидний нэвтрүүлж байгаа технологи үүнд нийцэж байгаа.

– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цагаан тоосыг дарахад жилд 600-700 сая төгрөгийг зарцуулдаг байсан. Энэ технологийн өртөг хэр вэ?

– Бид өмнөх жилүүдэд зарцуулдаг байсан төсөвт барихыг хичээж байгаа.

– Өмнө Солонгосын “Монголиан хабо” компани “Цагаан тоосыг бордоо болгон ашиглах” тухай төслийг танилцуулж байсан. Энэ хэр боломжтой бол?

– Тус компанийн цагаан тоос дарахад ашиглах KP20 гээд химийн урвалжийн дээжийг авч судалж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хаягдлын сангийн нууранд хуримтлагдсан усыг эргүүлэн ашигладаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй усны 98%-ийг нуураасаа авдаг. Тиймээс технологид нөлөөлж байгаа эсэх, усыг бохирдуулж байгаа эсэхийг судалж байгаа. Ус бохирдвол үйлдвэрлэл зогсох эрсдэлтэй. Эхний байдлаар усанд бохирдуулах хүчин зүйл байхгүй ч, өртөг 20-30%-иар өндөр байсан.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн “Хуульчийн Про боно-2025″ өдөрлөгийг Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулна. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим, Өмгөөллийн “Легал гайд” ХХН, “Сноухилл консалтанси” ХХН, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв, “Анбаунд Монгол” ТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим нэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 7 төв (Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок, Мишээл, Дүнжингарав, Хорооллын Емарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ), дүүргийн алслагдсан 10 хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 21,32,19,33, Баянзүрх дүүргийн 9,11,13,20,21,35 дугаар хороонд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллах юм.

Иргэд та бүхнийг дээрх өдөрлөгт хүрэлцэн ирж өөрт хэрэгцээтэй мэдээллээ авахыг урьж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.

Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.

Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.

Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.

Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.

“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.

Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр38 секунд өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент15 минут өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм18 минут өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Улс төр22 минут өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Улс төр23 минут өмнө

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Нийгэм22 цаг өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм22 цаг өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг23 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм23 цаг өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент23 цаг өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Нийгэм24 цаг өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Нийгэм24 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ

Энтертайнмент24 цаг өмнө

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Нийгэм24 цаг өмнө

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Улс төр1 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Нийгэм1 өдөр өмнө

Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна

Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Нийгэм2 өдөр өмнө

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоккейчид эхний хожлоо авлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Улс төр4 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Нийгэм4 өдөр өмнө

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Улс төр5 өдөр өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийгэм5 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Улс төр5 өдөр өмнө

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Улс төр5 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм5 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим