Connect with us

Нийгэм

“Бичил уурхайн ХАБЭА ба эрх зүйн орчин” сургалт зохион байгуулагдлаа

Нийтэлсэн

-

“Бичил уурхайн ХАБЭА ба Эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар “PlanetGOLD” Монгол төсөлтэй хамтран зохион байгуулав. Сургалтад аймаг, сумын Засаг даргын дэргэдэх ХАБЭА-н зөвлөлийн гишүүд, ХАБЭА хариуцсан ажилтан, ОБГ, МХГ, ЭМГ, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, БОАЖГ, Мандал, Баянгол сум, Түнхэл тосгоны ЗДТГ-ын төрийн албан хаагчид хамрагдлаа.

Оролцогчид энэхүү сургалтаар алтны бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, ХАБЭА-шаардлагууд, бичил уурхай дахь эрсдэлүүд, түүнийг үнэлэх, химийн хорт бодисын нөлөө, төрийн болон бичил уурхайн байгууллагуудын хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагын талаар нэгдмэл ойлголтыг авлаа.

Сургалтын сургагч багшаар ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, зөвлөх, сургагч багш Т.Эрдэнэ, “РlanetGOLD” Монгол төслийн Орон нутаг хариуцсан төлөөлөгч Д.Хишгээ нар ажиллав.

Сургалтын онцлогийн талаар “РlanetGOLD” Монгол төслийн Орон нутаг хариуцсан төлөөлөгч Д.Хишгээ: “Бид сургалтаараа бичил уурхай дахь аливаа осол гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх, бичил уурхайчдыг чадавхжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, ямар арга хэмжээ авч болох талаар төрийн байгууллагуудын ажилтнуудад зохих мэдлэг мэдээллийг хүргэлээ. Манай төсөл алтны уурхайн үндсэн ордод ажилладаг албан ёсны нөхөрлөлүүдтэй хамтарч ажилладаг. Сүүлийн үед бичил уурхайн журам шинэчлэгдэж, ковидтой холбоотойгоор шинээр дүгнэлт гаргах, шинээр гэрээ байгуулах ажил зогссон. Яг бичил уурхайн талбарт хэдий хэмжээний осол аваар гарсан гэсэн нарийн тоо хараахан байхгүй байгаа. Бид энэ сургалтыг Ховд, Говь-Алтай аймагт зохион байгуулсан. Одоо Сэлэнгэ аймагт явуулж байна. Хууль бус алт олборлолтод осол нэлээд гардаг хэдий боловч үүнийгээ нуун дарагдуулах хандлага байдаг гэдгийг бидэнд мэдээлж байсан. Манай төслийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг бол албажуулалт байдаг. Тэгэхээр албан ёсны үйл ажиллагаа явуулж, гэрээгээ байгуулсан газрууд өөрсдөө үүрэг хүлээж, хариуцлага үүрэх ёстой. Гол нь эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах ёстой, тоон мэдээ статистик мэдээллүүд нь нэгдмэл байх ёстой. Ингэснээр ХАБ-ын зөвлөлдөө зангидагдаад ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлох нь хамгийн чухал. Ингэсэн тохиолдолд гарах зөрчлүүд буурна гэж харж байгаа. Манай төсөл 2019 онд эхэлсэн. Цаашид бид бичил уурхайн шинэчлэгдэж байгаа журамд илүү анхаарч ажиллана гэж бодож байгаа” гэлээ.

Энэхүү төсөл нь Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр. Олборлогчоос боловсруулагч руу “PlanetGOLD” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 02 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 02-ныг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 Хоёрдугаар сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байна. 

Хур тунадас: Хоёрдугаар сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 9-14 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 26-31 хэм, бусад хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа” гэх дуудлага иржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энэ оны 02 дугаар сард цагдаагийн байгууллагад иргэнээс 2024 оны 07 дугаар сараас энэ оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий цахим сайт руу 800 гаруй удаагийн хандалт хийж покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж 150.000.000 төгрөг алдсан гэх гомдол мэдээлэл ирүүлснийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуульд заасны дагуу “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 60 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн эмзэг байдлыг ашиглан тэдний нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд сайт нээж зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байна.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг бол тоглосон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалттай байдаг.

Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэд орон байраа барьцаалах, өр зээлд орж улмаар сэтгэл санаагаар унах цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

Иймд цахим орчинд зохион байгуулалттай бүлэг этгээдүүдтэй та ганцаараа амьдрал, хөрөнгө мөнгө, бүх зүйлээ бооцоо тавин тоглож байгааг ойлгож ухамсарлан хууль бус энэхүү үйлдлээс татгалзахыг сэрэмжлүүлж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан 3 дахь тохиолдол батлагдлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам Улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 сарын 20-ны өдөр лабораториор батлагдсан.

Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд Улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол лабораториор батлагдлаа гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Иймд 2025 оны 02 сарын 18-ны өдрийн Вьетнам Улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандахыг зөвлөж байна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой бөгөөд хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.

Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай. Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг зөвлөж байна.

Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 минут өмнө

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байна

Нийгэм16 минут өмнө

Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа” гэх дуудлага иржээ

Нийгэм47 минут өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан 3 дахь тохиолдол батлагдлаа

Нийгэм54 минут өмнө

Монгол Улсын Хөгжлийн банк IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүлнэ

Улс төр1 цаг өмнө

“Цагаан алт” хөдөлгөөн-төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт боллоо

Нийгэм1 цаг өмнө

Өнөөдөр Толгойт, МҮОНРТ, Нэгдүгээр хороолол орчимд агаар маш их бохирдолтой байна

Бусад1 цаг өмнө

​Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Хэлэлцүүлэг үдээс хойш “Хүрээлэн буй орчны стандарт ба эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд өрнөж асуудлаа хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийн эхэнд барилга, эрүүл мэнд, хүнсний стандартын чиглэлээр хийсэн хэлэлцүүлгүүдийн талаар товчхон дурдаад ажлын хэсэгтэй цаашид хамтран ажиллаж, салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцохыг хүслээ. Мөн тэрбээр, хүний амьдралын чанар, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх давхардсан олон стандарт байна. Өнөөдөр бид тулгамдаж буй асуудлыг ярихаас гадна шийдлийг түлхүү ярилцаасай гэж хүсч байна гэлээ. Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун болон салбарын төлөөлөл оролцлоо. Эхний илтгэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Байгаль орчны салбарын бодлого, эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа. 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамаарах 361 стандартад техникийн үзлэг хийж, өнгөрсөн онд 3 стандартыг шинэчилж, 8 стандартыг шинээр боловсруулсан байна. Тус салбарын хэмжээнд 94 журам мөрдөгддөг. Салбарын хуулиуд, тэдгээрийг дагаж гарсан дүрэм, журамд дүн шинжилгээ хийж, харилцан үйлчлэл, уялдаа холбооны зураглал гаргах шаардлагатай байгааг тодотгов. Мөн боловсон хүчний дутагдалтай байгааг харгалзан үзэж, тэтгэлэгт хамруулах чиглэлээр бодлогын хэмжээнд анхаарах хэрэгцээ бий хэмээлээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны хяналт, шинжилгээний хэлтсийн дарга С.Энхмаа Хүрээлэн буй орчны чанарын хяналт шинжилгээний өнөөгийн байдал, шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан юм. Улаанбаатар хотын хувьд агаарын чанарын хэмжээг 24 цагаар хэмждэг бөгөөд итгэмжлэгдсэн 15 лаборатори, итгэмжлэгдээгүй 7 лаборатори үйл ажиллагаа явуулдаг байна. Нийт 110 инженер, техникчтэй. Мөн хүний нөөцийн дутагдалтай байгааг хэлж байгааг дурдаад, санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байгаа учраас цаашид бүсчилсэн лаборатори байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Дараа нь “Байгаль орчны үнэлгээний явц дахь хүрээлэн буй орчны хяналт шинжилгээ, тулгамдаж буй асуудал” сэдвээр Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбооны гишүүн, “Эм И Си Зэт Би” ХХК-ийн захирал Б.Заяатогтох, “Эрүүл мэнд ба хүрээлэн буй орчны стандарт” сэдвээр Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, “Хүрээлэн буй орчны тохирлын үнэлгээний итгэмжлэл” сэдвээр Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхбат нар тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгээс санал, зөвлөмж боловсруулан өнөөдөр болох нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Улс төр1 цаг өмнө

Гэгээн Ширээт Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Эдийн засаг2 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм19 цаг өмнө

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийнхан дэд бүтцийн асуудал хариуцсан инженер техникийн ажилчидтай уулзлаа

Нийгэм20 цаг өмнө

Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ

Нийгэм20 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм21 цаг өмнө

“Залуус 1” 5600 айлын орон сууцны төслийг хөрөнгө оруулагчид сонирхож байна

Улс төр21 цаг өмнө

“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

Улс төр22 цаг өмнө

Завхан аймагт “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна

Нийгэм22 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм22 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 966 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Нийгэм22 цаг өмнө

Төв аймагт нарийн мэргэжлийн бүх төрлийн мэс засал хийгдэх боломж бүрдлээ

Нийгэм22 цаг өмнө

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

Нийгэм22 цаг өмнө

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо

Нийгэм22 цаг өмнө

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна

Улс төр23 цаг өмнө

Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд Уинстон Питерс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм23 цаг өмнө

“Шинь шинь”-ийн бас нэгэн ШИНЭ амжилт

Нийгэм23 цаг өмнө

Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулна

Нийгэм24 цаг өмнө

Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллалаа

Бусад24 цаг өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбаатарт 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Халиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооно

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Гашуунсухайт-Ганцмод” боомтод ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад24 цаг өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм3 өдөр өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм5 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм6 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм8 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм8 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад9 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг9 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм11 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим