Дэлхий дахинд
ДЭЛХИЙН II ДАЙНААС ХОЙШХИ ДАЙН ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ХЭДЭН ХҮН АМЬ ҮРЭГДСЭН БЭ

ru.slovoidilo.ua Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр эхэлсэн Украин, Оросын хоорондох дайн нь орчин үеийн түүхэн дэх хамгийн их цус урсгасан дайн болж хоёр талаас амь үрэгдэгсдийн тоо их өндөр болж байна. Өнөөдрийн байдлаар оросын талаас 72 мянган цэрэг амь үрэгдсэн бол наймдугаар сарын сүүлч гэхэд Украины талаас 9000 цэрэг алагдаад байна гэсэн мэдээлэл байна. НҮБ-ын мэдээлснээр бол энэ дайны явцад 6.4 мянган энгийн иргэн амь алдсан гэжээ. Гэхдээ энэ тоо бол баталгаагүй, эзлэгдсэн газар нутагт хэчнээн хүн амь үрэгдсэнийг тооцох аргагүй гэнэ. Зөвхөн Мариуполь хотод гэхэд л оросуудын хаврын их хэмжээний бөмбөгдөлтийн улмаас арав гаруй мянган хүн амь үрэгдсэн байж мэднэ. Гэхдээ энэ бол энэ дайн эхэлсэн найман сарын л мэдээлэл, гэтэл дайн үндсэндээ 2014 оноос эхэлсэн шүү дээ. «Слово и дело» Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш манай дэлхий дээр болсон зэвсэгт мөргөлдөөнүүдээр цэрэг, иргэний хэчнээн хүний амь үрэгдсэнийг түүвэрлэн гаргасан байна. 1. 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайны үеэр гурван сая орчим энгийн иргэн амь үрэгдсэн. Энэ дайнд Өмнөд Солонгос 103 орчим мянган цэрэг, Умард Солонгос 316.7 мянга, АНУ 37.9 мянга, НҮБ-ын энхийг сахиулах хүчин 4.5, Хятад 422.6 мянган цэргээ алдсан. Хамгийн бага нь Зөвлөлт холбоот улс 300 цэргээ алуулжээ. 2. Нийт 20 жил үргэлжилсэн Вьетнамын дайнд нийтдээ 3.75 сая энгийн иргэн амь үрэгдсэн бол Хойд Вьетнам болон Вьетконг 1.1, Өмнөд Вьетнам 254.3, АНУ 58.3, Хятад 1.1 мянган хүнээ алдсан бол Зөвлөлт холбоот улс 20 цэрэг офицероо алуулсан байна. 3. Турк улс 1974 онд Кипр лүү довтлох үеэр энгийн номхон 3000 орчим хүн амь үрэгдсэн бол Турк 600, Кипр 300, Грек нэг зуу орчим цэргээ алдсан байна. 4. Фолклендийн арлыг хяналтдаа авах гэж Их Британи, Аргентины хооронд болсон дайны үеэр британийн 250, аргентины 750 цэрэг амь үрэгдсэн байдаг. 5. Зөвлөлт холбоот улсаас Афганистанд явуулсан 10 жилийн дайны явцад энгийн номхон 1,3 сая хүн амь үрэгдсэн бол Афганистан 30 орчим мянган цэргээ алдсан нь Зөвлөлт холбоот улсын армийн алуулсан цэргийн тооноос хоёр дахин бага юм. Үүнээс гадна афганы можахидуудаас 300 мянган хүн амь алдсан. 6. Чеченьд 1994-1996 онд болсон нэгдүгээр дайны үеэр 40 орчим мянган энгийн иргэн амь үрэгдсэн бол Оросын 4.4, Ичкерийн 15 мянган цэрэг алуулжээ. 7. Чеченийн хоёрдугаар дайн бараг 10 жил үргэлжилж оросын 7,4, Ичкер болон Каказын эмират, бусад 14.2 мянган цэрэг амь аолсан. Энэ дайны явцад 50 мянга гаруй энгийн иргэн дайны золиос болж амь алджээ. 8. ОХУ-ын зүгээс 2008 оны наймдугаар сард Гүржид халдан довтлоход гүржийн талаас 190, оросын 70, Абхаз, Өмнөд Осетийн талаас 140 цэрэг амь үрэгдсэн бол энгийн номхон 240 орчим хүн дайны золиос болон алагджээ. 9. Боснийн 1992-1995 оны дайны үеэр 40 мянга орчим энгийн иргэн амь үрэгдсэн бол Босни Герцегоины 30.6, Хорват, Герцег-Боснагийн зургаа, Югослав, Сербийн талаас 21.2 мянган цэрэг амь үрэгдсэн байдаг. 10.Иракт 2003-2011 оны хооронд үргэлжилсэн дайны үеэр АНУ 4,5 мянга, эвслийнхэн 300 орчим цэргээ алдсан.Иракын аюулгүй байдлын хүчнээс 17.7, Иракын Баасистууд 11, босогчид 27 мянган цэрэг дайчнаа алдсан байна. Энэ дайны явцад энгийн 116 мянган хүн амь үрэгдсэн. 11. Энэ оны наймдугаар сард америкийн цэрэг гарснаар эцэс болсон Афганистаны дайнаар 50 мянга орчим энгийн номхон иргэн амь алдсан байна. АНУ энэ 20 жилд 2.5, эвслийнхэн нэг мянга, Афганистаны аюулгүй байдлын хүчин 70, Талибан хөдөлгөөн 51 мянган цэрэг дайчин нь амь үрэгдсэн. 12. 1979 оны хоёрдугаар сард эхэлсэн Хятад-Вьетнамын дайны хохирлын талаар маргаантай. БНХАУ-ыг Вьетнамаас цэргээ гаргасны дараа Вьетнамын төрийн мэдээллийн агентлаг Хятадын ардын чөлөөөх армийн хохирлыг 44 мянган хүн гэж зарласан бол вьетнамын өөр эх сурвалжууд 62.5 мянга гэдэг. Вьетнам улс өөрийн хохирлоо хэзээ ч мэдээлээгүй, Хятадын талын мэдээлснээр бол Вьетнам энэ дайны үеэр 57 мянган цэрэг, 70 мянга орчим сайн дурынхнаа алдсан гэдэг. Вьетнамын Nhân Dân сонинд бичсэнээр бол хятадын довтолгооны үеэр 10 мянга орчим энгийн иргэн дайны золиос болж амь үрэгдсэн гэж мэдээлсэн. 13.Камбожид 1970-аад оны дундуур болсон иргэний дайнаар нийтдээ 275- 310 мянган хүний амь эрсэдсэн гэсэн тоо байдаг. Камбожийн засгийн газрын мэдээлснээр энэ дайн, хэрцгийллийн үеэр нийт хүн амынхаа 20 хувиас илүүг устгасан гэдэг. 14.Иран, Иракын хооронд 1980-1988 онд болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас Иракын талаас 180 мянган цэрэг амь үрэгдсэн бол Ираны тал 500 мянган цэргээ алдсан. Дайны явцад 20 мянгаас багагүй энгийн номхон иргэн амиа алдсан. 15.1967 онд нэг талаас Израиль, нөгөө талаас Египет, Сири, Иордан, Ирак, Саудын араб, Кувейт, Ливан оролцсон зургаан өдрийн дайнаар Израилийн талаас 776-983 цэрэг амиа алдсан бол Египет 15,0 мянга, Иордан 700, Сири 2500, Ирак 10 цэргээ алдсан. 16.Энэтхэг, Хятадын хооронд 1962 онд болсон зэвсэгт мөргөлдөөнөөр хятадын 722, энэтхэгийн 1383 цэрэг амиа алдсан. Гэхдээ талууд өөр өөрөөр мэдээлдэг. Хятадын тал болохоор энэтхэгийн 4897 цэрэг алагдсан гэдэг бол, энэтхэгийн мэдээллээр хятадын 1300 цэрэг амь үрэгдсэн гэдэг.
ХОРЛОЛ
Найман сарын өмнө, хоёрдугаар сарын 24- нд ОХУ цэргийн тусгай ажиллагаа нэрээр Украинд халдан довтлохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “найман жилийн туршид Киевийн дэглэмийн золиос болж хүчирхийлэл, геноцидэд өртсөн Донбассын иргэдийг хамгаалж, зөвхөн цэргийн удирдлага, холбоо, цэргийн зориулалттай байгууламжуудад өндөр оновчтой зэвсгээр цохилт өгнө” гэж мэдэгдэж байлаа. Харамсалтай нь өнгөрсөн 250 хоногийн байлдааны явцаас харахад огт өөр болж хувираад бүр санаатайгаар зөвхөн өөрсдийн нь хэлдэгчлэн нацистуудын эсрэг биш тэр бүү хэл нэг улс орон, нэг ард түмний ч эсрэг биш дэлхий дахин, өөрийн улс орон ард түмний эсрэг хорлонтой түрэмгий дайн болж хувираад байна. Хорлол нэг. Харамсалтай нь эхлээд их хүчээр Киев рүү ойрттол давшсан оросын цэрэг ялагдан ухарснаас хойш оросын төрийн тэргүүний үг огт өөр болж украины хотуудын иргэний байгууламж, эмнэлэг, сургууль, орон сууц руу пуужин харваж, онгоцоор бөмбөгдөх болов. Цэргийн тусгай ажиллагааг удирдаж байгаа генералууд, Путин хүртэл зөвхөн цэргийн байгууламжийг устгаж байна хэмээн “тэр хотын орчим цэргийн удирдлагын байр, харвах суурь, нисэгчгүй аппаратыг устгалаа” гэж мэдээлсээр байсан ч өрнөдийн хэвлэл, украин, оросын иргэдийн олон нийтийн сүлжээнд тавьсан гэрэл зургууд дээр орон сууцны байшин, эмнэлэг, сургуулийн бөмбөгдөлтөд өртөж нурж сүйрсэн барилгын зураг хөвөрсөөр. Оросууд үүнийгээ өрнөдийнхний худал мэдээлэл, суртал нэвтрүүлэг гээд байсан ч ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев саяхан “Украинчууд бидний эзэлсэн газар нутгийг өгчих юм бол бид танай эмнэлэг сургууль, иргэний байгууламжуудыг бөмбөгдөхгүй” гээд мэдэгдчихлээ. Энэ бол украины эмнэлэг, сургууль, иргэний байгууламжуудыг санаатайгаар пуужингаар харваж, бөмбөгдөж байсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Хорлол хоёр. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч аравдугаар сарын 10-нд Украины эрчим хүчний байгууламж, дэд бүтцийг бөмбөгдөхөө мэдэгдлээ. Одоогоор украины эрчим хүчний эх үүсвэрүүдийн 50 хувь нь оросын довтолгоонд өртөж том хотууд гэрэл цахилгаангүй болж байна. Нийсэл Киев гэхэд л цахилгаан, ус тасалдан орон сууцны дэргэд автомашинаар ус түгээж байна. Украины нарны цахилгаан станцуудын 90, салхин үүсгүүрийн 50 хувийг оросууд бөмбөгдөж жагсаалаас гаргалаа гэсэн мэдээлэл ч байна. Энэ бол Оросоос Европт нийлүүлдэг байгалийн хийн эсрэг хориг тавьж нийлүүлэлт нь бараг 10 дахин багассаны төлөө хариу болгон “Дэлхий дахины эрчим хүчний тэнцвэрт байдлыг хангах” гэж явуулж байгаа үйл ажиллагаа гэж байна. Гэхдээ хамгийн ноцтой нь өвөл болох гэж байхад Украины 47 сая хүнийг санаатайгаар халаалт, дулаан, усгүй болгох гэсэн хорт явуулга гэхээс өөр юу гэхэв. Одоо цаг агаар өдрөөс өдөрт хүйтэрч хасах 20 градус болно. Энэ бол оросын удирдагч нарын “Эднийг ингээд өөрийн гэсэн эрчим хүчний эх үүсвэргүй, ус цахилгаангүй болгочихвол манай байгалийн хийг авахгүй яах юм” гэсэн мунхаг бодолтой холбоотой хорлол. Хорлол гурав. Дэлхий дахин зөвхөн өөрсдөд нь захирагдахгүй, олон төвт байр суурь, үүн дотроо АНУын талыг баримтлагсад байсаар байгаад хорссондоо зөвхөн Украины эсрэг эхэлсэн “цэргийн тусгай ажиллагаа” нь дэлхий дахины эсрэг болж хувирав. Украинаас хар далай руу гардаг боомтуудыг цэргийн хүчээр бүслэн хааж тус улсын боомтуудад хадгалагдаж байгаа 20 сая тонн үр тариаг гаргахгүй хаав. Үүний үр дүнд Украин, Оросын үр тариа хүнсний бүтээгдхүүнээр гол залгуулдаг хойд Африкийн орнуудын 300 сая хүн өлсгөлөнгийн ирмэгт тулж ирээд байлаа. Харин ч Туркийн санаачлагаар НҮБын оролцоотойгоор хэлэлцээр хийж украины боомтуудаас үр тариа гаргах хүмүүнлэгийн хонгил байгуулаад овоо ахицтай байтал Орос “үр тарианы хэлэлцээр”-ийн хонгилоо зогсоосноо мэдэгдэж дахин бүслэн хаав. Өнөөдрийн байдлаар украины боомтуудаас есөн сая гаруй тонн, хадгалагдаж байсан нөөцийн бараг тал хувь нь гарчихаад байна. Гэлээ ч одоо ургац ид хурааж байгаа үед украинчууд шинэ ургацаа хаана хадгалах вэ гэдэг асуудал тулгархаас гадна хойд африкийн орнуудын өлсгөлөнгийн ирмэгт байгаа иргэдийг хэрхэн яаж хүнсээр хангах вэ гэдэг асуудал тулгамдсан хэвээр үлдэж байна. Өөрсдөө дэлхийд ноёрхлоо тогтоохын тулд дэлхийн улс орнууд, ялангуяа гуравдагч ертөнцийн орнуудыг хохироож байгаа Путины хорлол энэ. Оросын эхлүүлсэн энэ дайнаас болоод дэлхий дахины эдийн засагт учрах хохирол нь гурван их наяд ам.долларт хүрчихээд байна. Хорлол дөрөв. Украинд оросууд халдан довтолсныхоо хариуд ОХУ манай гараг дээрх хамгийн их хоригт орсон улс болж үүний хор уршгийг ард түмэн нь эдэлж байна. Угаасаа ч нэг их өндөр хөгжчихөөгүй байсан дээр хамаг нөөцөө батлан хамгаалах салбар, украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаандаа зарцуулах болсноор ард иргэд нь, ялангуяа хязгаар нутгийн иргэд нь туйлдаж эхэлж байна. Америкийн шинжээчдийн тооцоолсноор оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш ОХУ-ын гаргасан зардал нь Аугаа их Эх орны дайнаас хойшхи хамгийн өндөр өртөгтэй ажиллагаа болж байгаа гэнэ. Тэднийхээр бол Оросын зэвсэгт хүчний зөвхөн нэг өдрийн зардал нь нэг тэрбум долларт дөхөж байгаа гэжээ. Хорлол тав. Энэ дайны хамгийн аймаар, хамгийн их хохирол нь эрдэнэт хүний амь. Оросууд өөрсдийнхөө хүн хүчний хохирлыг 9000 гаруй гэж нэрлээд байгаа ч өрнөдийнхөн төрөл бүрийн эх сурвалжаас авснаа 65 мянга, зарим нь бүр 70 мянгад хүрсэн гэж байна. Оросуудын хувьд буриад, дагестан якут зэрэг бага үндэстнүүдээсээ хамгийн ихээр дайчилж фронтод илгээж байгаагаас энэ нутгийн тосгон, суурин газрууд хамгийн их “ачаа 200” хүлээн авч байна. Украин ч хүн хүчний хохирлоо мөн л 9000 гаруй гэж байгаа ч оросуудын эзлэгдсэн газар нутагт энгийн номхон хэчнээн хүний амь хохирсныг гаргах боломжгүй гэж байгаа юм.

Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
-
Улс төр18 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ
-
Улс төр22 цаг өмнө
“Бонд Форум-2025” ёслол боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна
-
Нийгэм19 цаг өмнө
Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав
-
Улс төр18 цаг өмнө
“Бонд форум-2025” өндөрлөлөө
-
Нийгэм24 цаг өмнө
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа