Дэлхий дахинд
Энэтхэг сансрын жолоодлогот хөлөг хөөргөхөд бараг бэлэн гэнэ
Энэтхэгийн анхны сансрын нисэгчтэй зөөгч пуужин “Гаганьян” дэлхийн тойрог замд хөөрөхөд үндсэндээ бэлэн болж байна гэж Энэтхэгийн сансар судлалын байгууллагын Сансрын жолоодлогот нислэгийн төвийн захирал доктор Умамахешваран мэдэгдсэнийг The Times of India хэвлэл араннэгдүгээр сарын 6-нд дамжууллаа.
“Жолоодлогот нислэгийн LVM3 бүтээх бүх ажил төгслөө. Зөөгч пуужин үндсэндээ бэлэн” гэж Умамахешваран мэдэгджээ.
Тэр бас энэтхэгийн сансрын “Гаганьян” хөлгийг турших ажил 2023 онд эхэлнэ гэсэн байна. Энэ хүрээндбагийн гишүүн сансрын нисэгчдийг ослын үеэд аврах туршилт ч бас явуулна гэсэн байна.
Энэтхэгийн сансрын хөтөлбөр сансрын нисэгчтэй хөлгөө тойрог замд 2022 оны хоёрдугаар хагаст оруулна гэж төлөвлөж байсан ч коронавиурсын цар тахлын тархалтаас болоод хөтөлбөр түр хугацаагаар саатаж, сансрын хөлөг хөөргөх ажлыг хойшлуулсан юм.
Энэтхэг 1980 оны долдугаар сарын 18-нд өөрийн анхны Rohini хиймэл дагуулаа өөрийн үйлдвэрийн зөөгч пуужингаар тойрог замд оруулснаар сансрын гүрэн болсон гэж тооцдог. Үүний дараа энэтхэгийн анхны цорын ганц сансрын нисэгч, Зөвлөлт холбоот улсын баатар Ракеш Шарма зөвлөлтийн “Союз Т-11” хөлгөөр 1984 оны дөрөвдүгээр сард сансарт ниссэн юм.
Энэтхэг өөрийн сансрын хөтөлбөр боловсруулан GSLV Mk-аасаа илүү хүчтэй зөөгч пуужин үйлдвэрлэж эхэлсэн нь тойрог замд найман тонн ачаа хүргэх чадалтай юм. Тус улс өөрийн пуужин техникийн ачаар тойрог замд 20 гаруй аппарат, холбооны 24 INSAT хиймэл дагуул хөөргөсөн юм.
Зөвхөн 2013-2018 онд гэхэд л Энэтхэг бүс нутгийн чиглүүлэгч IRNSS системийн долоон аппарат хөөргөж тойрог замд оруулжээ. Үүний зэрэгцээ 2008 оны аравдугаар сараас 2009 оны наймдугаар сард Сарны тойрог замд “Чандраян-1” зондоо ажиллуулж байсан юм. Мөн 2014 оны есдүгээр сарын 24-нд гараг хоорондын автомат станц “Мангальян”-аа Ангараг гаргийн тойрог замд оруулснаар Улаан нүдэн гаргийг судлах дөрөв дэх орон болсон юм.