Нийгэм
ГССҮТ-ийн салбар эмнэлэгт сэтгэл заслын эмчилгээг нэвтрүүлжээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчдэд зориулсан сэтгэл заслын өрөөг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа.
Тус төвөөс БНСУ-ын “SARANBAT” олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор арт терапи буюу урлагийн сэтгэл заслыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй юм.
Сэргээн засах эмчилгээний нэг хэсэг болох сэтгэл заслын өрөөтэй болсноор осол, гэмтэл, түлэгдэлт, хүчирхийллийн дараах стрессийн эмгэг /PTSD/, мөч тайрагдах мэс засал хийлгэсэн, урт хугацаанд эмчилгээ шаардлагатай үйлчлүүлэгч болон ар гэрийнхэнд сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөх, эмчилгээний үр дүнг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах, эрүүл мэнд болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудалд тохирсон мэдээлэл зөвлөмж хүргэх, судалгаа шинжилгээ хийх, сургалт танин мэдэхүйн ажлыг зохион байгуулах боломжтой болсон байна.
Тус өрөөг уулзалтын хэсэг, уран зургийн хэрэглэгдэхүүн, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын булан бүхий ая тухтай, тайван орчныг бүрдүүлэх байдлаар тохижуулжээ гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
Улс төрийн намын санхүүжилтийн талаарх олон улсын туршлагыг хэлэлцлээ
-
Улс төр23 цаг өмнө
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзав
-
Нийгэм18 цаг өмнө
Бүтээмжийн хувьсгалаас өндөр цалингийн тогтолцоо руу шилжинэ
-
Нийгэм6 мин өмнө
Өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна
-
Улс төр8 мин өмнө
ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ
-
Нийгэм7 мин өмнө
Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ
-
Нийгэм7 мин өмнө
АТГ: Соёлын салбарт гэрээний үүргээ зөрчсөн 5 оролцогчийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлав
-
Спорт6 мин өмнө
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ