Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Б.Базаррагчаа: Аль ч нийгэмд зөнгөөр нь орхиж болдоггүй үнэ цэнтэй зүйл гэж бий. Тэр нь эх орон, эрх чөлөө хоёр

Нийтэлсэн

-

Монголын Ардчилсан холбоо үүсч байгуулагдсан 35 жилийн ойг тохиолдуулан гавъяат жүжигчин Б.Базаррагчааг урьж ярилцлаа. Тэрбээр ардчиллын салхи сэвэлзсэн он жилүүдэд соёл урлагийн салбарынхны дуу хоолой болж явсан залуучуудын нэг юм.

 Ч.Чулуунцэцэг.

-МоАХ-г   Ардчилсан намын суурь гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй.  Үнэндээ ч тэр үеийн түүхийг өгүүлэх хүмүүс цөөрсөөр байна.  35 жилийн өмнөхийг эргээд ухраах аваас  таны ид залуу насыг харж болохоор.  

–  Үнэхээр тийм.  Хүний нас их богинохон аж. Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзсэн тэр он жилүүдэд Базаррагчаа гэх нөхөр хорь дөнгөж гарсан, салхин сэнс шиг хөнгөхөн амьтан харайлгаж явжээ.  Айж эмээх гэдгийг мэдэхгүй байна гэдэг чинь залуу насны ааг омог юм шүү дээ.  Тэр үеэ эргэн дурсахаар өөрийн эрхгүй залуу нас  бодогдож байна.  1989 оны сүүлээр   “Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн” болж,  Кино үйлдвэрийн удирдлагууд  маань залуу жүжигчдийн төлөөлөл болгож намайг сонгосон. Хамгийн инээдэмтэй нь хамт олныхоо итгэл найдварыг хүлээсэн өнөө төлөөлөгч нь эсэргүү нөхөр болж хувирсан.  Би өөрийгөө МоАХ-ны суурийг тавьсан цөөн хүний нэг гэж боддог. Бас  өөрөөрөө бахархдаг. Зөвлөгөөний уур амьсгал өөр чиг хандлагатай болох нь эхний өдрөөс л хэн бүхэнд анзаарагдсан. Урьдчилан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу явагдаж  байгаа ч залуучууд хурлын завсарламац хэд хэдээрээ булан тохойд бөөгнөрч зогсоод л шивэр авир хийлцэх нь маш чухал нууц зүйл яриад байгаа нь андашгүй.  Тэр нь Ардчилсан залуучуудын холбоо байгуулах тухай асуудал. Төлөөлөгчдийн ихэнх нь за гэцгээж байсан боловч зарлах мөчид Дарь Сүхбаатар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, том Энхбаатар, Нарантуяа гэх кино үйлдвэрт ажилладаг бүсгүй, барилга, архитекторын Амарсанаа  нарын долоо найман хүн  тайзан дээр гарч ирсэн. Үг хэлэх хүмүүсийн жагсаалтад  миний нэр багтсан тул  эхний  хоёр минутад багтаан үгээ хэлчихээд микрофоноо Дарь. Сүхбаатартаа шилжүүлсэн. Бид хоёр тохиролцсон хэрэг.  Мань хүнийг үг хэлэх гэтэл залуучууд шүгэлдээд л, НАХЯ-хан ч бужигнаад явчихсан.  Сүхээ маань микрофоноо амандаа тулгаж байгаад  “Владимир Ильич Ленин хэлэхдээ”  хэмээхэд  заал тэр чигээрээ чимээгүй болсон. Яагаад гэвэл Лениний үгийг иш татах үед хүмүүс шуугиж болохгүй гэх ухамсар хүн бүхний тархинд гүн суусан үе.  Тэр агшныг далимдуулаад л “Монголын Ардчилсан залуучуудын холбоо” –г  байгуулснаа албан ёсоор зарлаж байна   гэсэн. Ингэж л эхэлсэн түүхтэй. Эрх чөлөө рүү тэмүүлсэн залуучуудын хүсэл мөрөөдөл хуурай өвсөнд тавьсан түймэр аятай газар авч тэр дороо л олон арван залуучуудаар эгнээнээ тэлсэн.   Одоогоос  35 жилийн өмнө, 1989 оны  арванхоёрдугаар сарын 10-ны өдөр  Хүүхэд, залуучуудын  соёлын төвийн өмнөх  талбайд  анхны жагсаалаа зохион байгуулж  байлаа. Тэнд хэвлэлийн эрх чөлөө, IV дэх  засаглалын талаар үг хэлэх үүргийг Э.Бат-Үүл бид хоёрт өгсөн.  Бид хоёр С.Эрдэнэ баавайнд  хэлэх үгээ бэлдсэн. Бат-Үүл маань  голыг нь бичиж, би  хүч нэмсэн төдий. Маргааш  түүнийг нь  би уншсан. Жүжигчин хүн арай олны өмнө нүүр хагарсан гэдэг утгаараа. Ингэж  л анхны цуглаанд үг хэлсэн байдаг юм.  Энэ бол ганц миний түүх биш, шинэ цагийн Монгол Улсын түүхийн эхлэл.

-Таны хэлсэнчлэн цаг нь хатуу байсан учраас  битүүхэндээ айдас тээж явсан л байх. Ялангуяа, олны өмнө гарч үг хэлэх үүрэг хүлээсэн хүний хувьд?

– Үнэнийг хэлэхэд, нийгэм өөрөө айдаст автсан байсан.  Эр зориг гэдэг чинь залуу насны ааг омог гэдгийг нас тогтсон хойно оо ойлгодог юм байна. Тухайн үед баривчлагдаж магадгүй, улстөрийн хэрэгтэн болж магадгүй гэх бүдэг л айдас төрж байсан болохоос биш, гүнзгий бодож, гарах гарц юу байна энэ тэр гэж бодож явсангүй.

-Яриалцлагын эхэнд “театртаа эсэргүү болоод очиж байлаа” хэмээсэн.  Эсэргүү болсноо яаж мэдэрсэн хэрэг вэ?  

-Зөвлөгөөн тарахад залуучууд өөр өөрийн ажилладаг  албан газартаа холбооныхоо салбар зөвлөлийг байгуулж, гишүүн элсүүлэх даалгавартай буцацгаасан.  Кино үйлдвэрт  байгуулж цөхөх юмгүй,  маш сайхнаар хүлээн авч, даргаар нь  Ж.Эрдэнэ-Уулыг томилсон.  Нэг өдөр үйлдвэрийн маань Намын хорооны дарга Цэнд-Аюуш гуай Эрдэнэ-Уул бид хоёрыг дуудсан. Яваад ортол “Манай кино үйлдвэр бол Монголын урлагийн нөлөө бүхий манлай байгууллага. Та бүхэн   гадуур өрнөж буй  улстөрийн янз бүрийн бусармаг үйл явдлын талаар дуулсан байх.  Тиймээс  залуучууд  та бүхэн түүнээс хол явна гэдэгт найдаж байна” гэсэн.  Хариуд нь “Та мэдэн будилж,  ийм юм ярьж болохгүй ээ, би тэр байгууллагын чинь гишүүн нь байна” гэж  хэлснээ  санаж байна  Дотроо айж байсан ч гаднаа айгаагүй хүний дүр эсгэж байгаа юм чинь. Тэр үед намын даргатайгаа хэрэлдэнэ гэдэг бол байж боломгүй зүйл байв. Ингээд л зам мөр минь шулуудсан даа. Журмын нөхдүүдийн хамт 18 аймгаа хувааж аваад, миний бие Сүхбаатарт аймгийн салбар зөвлөлийг байгуулалцаж явлаа. Буцах замдаа агаарын хөлгийн баг руу давхин орж  нисэхийнхэнтэй холбоо тогтоож байх жишээний.  Монгол Улсад ардчилсан хувьсгал ийм л замаар мандан бадарсан түүхтэй.  Сүүлийн үед гадныхан ирж зааварласан мэтээр ярих болж. Тийм зүйл огт болоогүй,  ямар ч цүнхтэй мөнгө байгаагүй гэдгийг баттай хэлэх байна. Бүгд л эрч чөлөө рүү тэмүүлсэн  шижигнэсэн сайхан залуучууд байсан юм шүү. Бид  хүний наад захын эрх чөлөө, хангасан нийгмийн төлөө тэмцсэн. Гэтэл өнөөдөр бидний хүссэн, байгуулсан ардчилал нэг л биш болоод байна. Их эвгүй болоод байгаа.   Цаг хугацаа өнгөрөх тусам  жендерийн эрхийн төлөө  яваад байх шиг байна. Энэ миний хувийн бодол шүү.  Шулуухан хэлэхэд, дэлхий дахинд  ч ялгаагүй,  либерализмийн эрээн туг гэж харагдаад байдаг боллоо. Үүнийг ардчилал гэж  хэлэхэд хэцүү л дээ.  Би бол үүнийг ардчилал гэж үзэхгүй. Бидний монголчуудын бүтээсэн ардчилал өөрийн гэх өнгө төрхтэй гэдгийг мартаж болохгүй.

-МоАХ  хэрхэн яаж   үүссэн юм бэ?

-Монголын Ардчилсан залуучуудын холбоо гэдэг чинь  Монголын Ардчилсан холбоо юм шүү дээ. Залуучуудын байгууллага гэсэн нэрээ  удаан хадгалж чадаагүй. Би андуурч байж магадгүй  шүү, нэрт зохиолч Д.Урианхай гуай шиг санагдаад байх юм. Тэрбээр  биднийг ажлын төлөвлөгөөгөө ярьж байхад  орж ирээд “3алуучууд” гэдэг үгээ ав, Ардчилал  бүх насныханд хамааралтай болохоор  наад үг чинь хязгаар тавиад байна хэмээснээр  МоАХ болсон түүхтэй.

– Түүхэн үнэн гэж байх ёстой. Анхны гэдэг тодотгол он цаг урсах тусам бүдгэрээд байх юм?

– Тантай санал нийлнэ.  Би үүнийг өөрийн биеэр туулж яваа хүн.  Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж,  Намын төв хороо, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүртэл МоАХ-д ерөнхий зохицуулагчаар ажилласан байдаг.  Хүн бүр нэгэн жимээр амьдрал туулдаггүйн адил  Сайд нарын Зөвлөл огцронгуут миний хэрэг бүтлээ хэмээгээд уран бүтээлээ хөөсөн.  Өнөөдөр ч ялгаагүй.  Залуу хүний зориг зүрхээр эрх чөлөө хүсч,  ардчиллын үйл хэрэгт гар бие оролцож явсан болохоос биш түүхэнд нэрээ үлдээхийн төлөө амь нас, амьдралаараа дэнчин тавиагүй юм шүү. Монголчууд хуулах, судлах бэлэн загвар байгаагүй.  Зөвхөн хүсэл тэмүүллээрээ нэгдэж, ардчиллын төлөө зүтгэсэн. Гэр орон, ахуй амьдралаа умартан зүтгэсэн. Ойр ойрхон жагсаал цуглаан зохион байгуулж, тэр хэрээр ажил ундарч байсан. Гэхдээ бид даваад л гарсан.

-Залуучууд тэмцлийн хүнд хэлбэрийг сонгон өлсгөлөн зарласан. Энэ үед хамгийн их түгшиж байсан хүмүүс бол  таны гэр бүл.

-Тэр их сонин юм болсон. Эхлээд яах вэ хэмээцгээж байснаа  “өлсөе” гэх  шийдэлд хүрсэн.  Яг тэр үед АНУ-ын шоронд нэг хүн   өлсгөлөн зарлаж таарсан. Түүнээс санаа авсан хэрэг.  Эхний ээлжинд бүгд хэвтэх хэрэггүй гэж үзэн гурав хуваасан. Би хоёрдугаар ээлжид таарч,  хэвтэж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хянах үүрэг хүлээсэн.

Дашрамд өгүүлэхэд, миний өвөө хувилгаан явсан хүн. Харин аав маань Ардын боловсролын газрын Хүүхэд хүмүүжүүлэх хэлтэст математик, тоо физикийн багшаар ажилладаг нэгэн. Ухуулах хуудсаа наачихаад  үдшийн бүрийгээр гэртээ  орж иртэл аав минь   намайг хүлээгээд гал зуухандаа сууж байх нь тэр. Гэрийн нэрээр /Логоо/ гэж  дуудаад наашаа суу, хоолоо ид  л гэж байна. Тэгэснээ  “Чи юу хийгээд яваад байгаа юм бэ, ер нь юу хийж яваагаа мэдэж байна уу” л гэв.  Хариуд нь би “мэдэж байгаа”  гэсэн. Аав “Тэгвэл аав нь юу хэлэх вэ,  чи том болжээ” хэмээсэн.  Харин өвөө маань шинэ засаг бурхны шашныг зөв гэж байна уу гэж асуудаг байгаа.  Зөв  гэж байна лээ гэж  хэлтэл “тэгвэл зөв засаг байна”  гээд  уртаа гэгч санаа алдсан. Хамгийн хайртай хоёр хүнийхээ хэлсэн үгийг ер мартдаггүй юм.  Одоо ч чихэнд сонсогдсоор.  Бид гурав гурван өөр цагийн төлөөлөл, хэлхээс юм  гэж  бодож сууна. Иймэрхүү яриа хөөрөө, түгшүүр олон гэр бүлд тохиолдсон байх.

– Ардчиллын цэнхэр тамга таныг насаар тань дагаж яваа. Харин үр шимийг нь хэр хүртсэн юм бол?

– Ардчилалд зүтгэсний төлөө чичлүүлж, адлуулж явсан үе бий.  Гэвч энэ бол байх л ёстой үзэгдэл.  Бүх хүн хэвэнд цутгасан мэт үзэл бодолтой байна гэж үгүй.  Дэлхий нийтээрээ  хоёр хүчинд хуваагдан өөр хоорондоо өрсөлдөж  амьдарч  буй. Тэр л зарчмаар бид яваа. Үр дүн гэвэл би их олон зүйлийг ардчилалтай холбож хардаг. Солонгост 17 жил амьдраад,  эх орондоо ирээд  10 жил болж байна. Арван жилийн өмнө Буянт-Ухаагаас хот руу ороход намайг явж байх үеийн нөгөө л хоёр эгнээтэй нарийн зам,  Яармаг маань бахь байдгаараа л байсан.  Одоо яаж байна, Яармагийг хар.  60 жил байгуулсан хотын дайтай бараг хот гэж хэлэхээр суурин газрыг  аравхан жилийн дотор байгуулсан байна. Энэ чинь л ардчиллын буян,  чөлөөт системийн  хүч юм. Бүх аймаг,  сум засмал замаар холбогдлоо. Нөгөөтэйгүүр, монголчуудын амьдрал хэдэн арав дахин сайжирсан. Харин иргэд нь яагаад  бухимдаад байгаа юм бэ гэхээр “шударга ёс”  алдагдсанд байж сууж чадахгүй байгаа юм.  Үүнийг л засахын төлөө тэмцэх ёстой байх.  Түүнээс хүмүүсийн амьдрал тэгтлээ  туйлдаж  ядуураад, сүйрч дордсон зүйл байхгүй.

-Шударга ёсны төлөө дахиад хувьсгал хийх зориг зүрх энэ цагийнханд бий болов уу?

-Үнэндээ шударга ёс алга, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэж хэлж байгаа ч тэр зарчим нь хэдийнэ  алдагдсан.  Зугуу зугуухнаар  алдсаар ийм байдалд хүрч.

– Энэ цагийнханд  та бүхэн хэр үнэ цэнтэй гэж та бодож байна?

-Би уран бүтээлч хүн, тийм болохоор залуу уран бүтээлчидтэйгээ ярьж байхад ардчилал өөр замаар яваад байгаа талаар дуу нэгтэй шүүмжилдэг. “Хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөв”  гэгчээр монголчууд  өөрсдөдөө  тохирохгүй зүйлийг  дуурайж хохирч болохгүй л дээ. Яаж хохирно гэж хэмээн  асууж магадгүй. Тэгвэл эх орон, тусгаар тогтнол, газар шороогоороо гэж хэлнэ. Тийм болохоор гадныхныг дуурайж  хэрэггүй гэж хэлээд байгаа хэрэг. Хүний эрх, эрх чөлөөг өндөрт тавьдаг эх орон, тусгаар тогтнол, газар шороотой байгаадаа баярлаж яв. Аль  ч нийгэмд зөнгөөр нь орхиж болдоггүй үнэ цэнтэй зүйл гэж бий. Тэр нь эх орон, эрх чөлөө хоёр.

МУАЖ Г.Равдан гуайг ардчилалыг дэмждэг гэх утгаар шагнал  энэ тэр дээр гар татсан гэх яриа байдаг.  Таны хувьд?

– Ардын жүжигчин   Г.Равдан гуай  анхнаасаа ардчиллыг дэмжиж ирсэн нэгэн. Гайхалтай чадвартай уран бүтээлч.  Гадуурхагдах гэдэг  чинь өөрөө  эмзэг асуудал л даа. Базаррагчаа гэх миний хувьд Монголын ардчиллын анхдагч, ардчиллын суурийг тавилцсан нэгэн. Энэ миний туулсан амьдралын  түүх.  Нөгөө талдаа би  жүжигчин. Би ардчилалд зүтгэснийхээ төлөө төрөөс  шагнал авах ёстой юу гэвэл “үгүй”. Миний уран бүтээлийг үнэлж шагнана гэвэл би дуртайяа авна, хүртэнэ.  АН-ын, МАН-ын гишүүн байна уу гэдгийг үл хамаарах ёстой. Гэхдээ цаг хугацаа өнгөрсөөр Ерөнхийлөгч Х.Баттулгаас МУГЖ хэмээх нэр хүндтэй цолыг хүртсэн байдаг юм.

– Ардчиллын алтан хараацайнуудаас олон хүн   ажил, мэргэжлээ орхин улс төр хөөсөн. Амьдрал нь ч тэр хэрээр дээшилсэн.  Мөр зэрэгцэн “тулалдаж” явсны хувьд улс төр хөөх минь яав аа хэмээн амаа барьсан удаа бий юу?

-Бодол төрөх нь битгий хэл, гэр дотор  үе үе  яригддаг  сэдэв. Учир нь бүх боломж нөхцөл нь миний гарт байсан. Санал ч ирж байлаа. Хүн гэдэг чинь бурхны  зурсан зургаас хазайдаггүй юм байна. Солонгос руу явахын өмнө том Энхтүвшин 120-ын буудал дээр таараад Ажилчны районы АН-ын даргаар очооч гэж байв. Хэд хэдэн удаа  санал тавьсан. Би очоогүй,  ойр тойрныхон маань “ямар тэнэг юм бэ”  гэж хэлдэг л юм. Хувь хүнийхээ хувьд өөрийгөө одоо л ойлгож байна. Би ер нь тайван амгалан байдалд дуртай  нөхөр юм билээ.

-Та солонгост хэдэн жил ажиллаж амьдрав. Санасандаа хүрсэн үү?  

-Нийгмээрээ л ядуу байлаа, тэр үеийн  2-3 мянган ам.доллар гэдэг маань маш их мөнгө.  Амьдралаа дээшлүүлэхийн тулд эхнэр явсан, би араас нь ниссэн.  Нэг мэдэхэд 17 жил болсон байв. Хүү, охинтой болоод ирсэн.

– Эргээд ирэхэд чинь таныг хүлээсэн найруулагч  олон  байв уу?

– Миний хувьд урлагийн карьер дууссан, одоо болсон гэх бодолтой эх орондоо хөл тавьсан. Дэлгэцийн  20 гаруй кинонд тоглочихсон, дотроо бол  ханасан нөхөр байв.  Тиймээс байгаа мөнгөөрөө нарийн мужааны багаж, тоног төхөөрөмж худалдан авч   барилгын дизайны чиглэлээр ажиллахаар төлөвлөж байв. Гэвч санаснаар болоогүй.  Ер нь жүжигчин гэдэг мэргэжил надаас салахгүй юм шиг байна. Ирэнгүүтээ УГЗ кино найруулагч Х.Дамдин гуайн найруулсан “Учрал” кинонд тоглосон. Гэтэл найруулагч маань киноны дараа надад “Чамайг гадаадад олон жил болсон учраас зэвэрсэн гэж бодсон. Гэтэл чи хэвээрээ байна, энэ чигээрээ ажлаа хий”  гэж хэлсэн. Олон жил мэргэжлээрээ ажиллаагүй ч, камер ажиллаад,  нүүр будалт эхлэнгүүт дурсамж сэргээд сайхан болсон.

-Ярилцлагынхаа төгсгөлд ардчиллын ондоошил нь юу байгаасай гэж хүсдэг  вэ?

-1.566 метр хавтгай дөрвөлжин газар нутагтай, 3.5 сая хүн амтай манай  улсад бүх зүйл байна.  Эрх чөлөөгөө эдэлсэн шиг тайван амгалан амьдрах л хүн төрөлхтний мөнхийн хүсэл шүү дээ. Ийм заяанд төрсөн монгол хүн азтай.  Харин үүнийгээ баталгаажуулж авах нь энэ цагийнхны хүлээх үүрэг гэж хэлье.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

УБЦТС: Өвлийн турш цахилгааны хязгаарлалт хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-аас хийж байна

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр буюу 12 дугаар сарын 10-нд 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн ба үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагдлаа. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13 244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна.

Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье.

Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил дэвшилд манлайлагч иргэдээ шалгарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил дэвшилд манлайлагч байж, Эрдэнэт хотын залуу үедээ үлгэр жишээ болж яваа эрхэм хүмүүсээ Орхон аймаг, Эрдэнэт хотын Хүндэт иргэнээр шалгарууллаа.

Энэ жил:
-Паралимпийн наадмын аварга, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ
-Монгол Улсын Гавьяат хуульч, Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Сандагийн Цэгмэд
-Эрдэнэт сонины сурвалжлагч, Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Нийтийн мэдээллийн төвийн захирал асан “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Журайн Оюун
-Эрдэнэт хотын Ардын Депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Ёндонгийн Баярсайхан нарыг “Эрдэнэт  хотын болон  Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-өөр аймаг, орон нутгийнхаа хүндэт иргэнээр өргөмжиллөө.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд шийтгэл оногдуулахгүй

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үндэслэлээр дахин иргэний үнэмлэх авах хүсэлт гаргасан байхад улсын бүртгэлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, иргэний үнэмлэхээ хаясан, үрэгдүүлсэн, гээсэн тохиолдолд иргэнийг торгож, торгуулиа төлсний дараа иргэний үнэмлэх шинээр олгож байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх прокурорын гомдлоор хянан хэлэлцээд, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

УБЦТС: Өвлийн турш цахилгааны хязгаарлалт хийнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын таван тамирчин өрсөлдөнө

Нийгэм1 өдөр өмнө

Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил дэвшилд манлайлагч иргэдээ шалгарууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд шийтгэл оногдуулахгүй

Дэлхий дахинд2 өдөр өмнө

“Амазон” Италид дрон хүргэлтийн анхны туршилтаа хийлээ

Эдийн засаг2 өдөр өмнө

Онлайн төлбөр тооцоо 2024 оны II улирлын байдлаар 240,677.5 тэрбум төгрөгт хүрчээ

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр Төв талбайн сүлд модны гэрлийг асаана

Эдийн засаг2 өдөр өмнө

Монголбанк “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүллээ

Улс төр2 өдөр өмнө

ТББХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улс төр2 өдөр өмнө

ЭЗБХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийгэм3 өдөр өмнө

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын 30 автомашин хүлээлгэн өглөө

Нийгэм3 өдөр өмнө

Т.Ариунзаяа “Токио-2024” их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Нийгэм3 өдөр өмнө

Хиймэл оюунд суурилсан технологид шилжих бэлтгэл ажлыг хангаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Шуурхай бүлэг 21 аймгийн 330 суманд ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Бүргэдийн баяр” ирэх оны гуравдугаар сард болно

Нийгэм3 өдөр өмнө

Мах, махан бүтээгдэхүүний зах зээлийг тэлж, экспортыг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг арилгуулж байна

Нийгэм3 өдөр өмнө

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Эдийн засаг5 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 28.3 сая дахь тонн нүүрсээ экспортод гаргалаа

Нийгэм5 өдөр өмнө

Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд нийт 20.000 айлын цогцолбор хорооллыг барина

Нийгэм5 өдөр өмнө

Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ

Дэлхий дахинд5 өдөр өмнө

BBC мазаалайг онцолж, нэвтрүүлэг бэлтгэжээ

Нийгэм5 өдөр өмнө

Галт зэвсгийн тооллого үргэлжилж байна

Нийгэм5 өдөр өмнө

“Наранбулаг трейд” компанийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Италид “Монголын соёл судлалын төв”-ийг нээлээ

Нийгэм6 өдөр өмнө

“Ирээдүйн төлөөх шийдэл” эрүүл ахуйч, тархвар судлаачдын зөвлөгөөн боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Нийгэм1 долоо хоног өмнө

Б.Базаррагчаа: Аль ч нийгэмд зөнгөөр нь орхиж болдоггүй үнэ цэнтэй зүйл гэж бий. Тэр нь эх орон, эрх чөлөө хоёр

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм6 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм6 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад7 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм9 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад12 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим