Эдийн засаг
Бүх төрлийн тээврийн орлого I улиралд өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсжээ
Оны эхний улиралд бүх төрлийн тээврийн орлого 705.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр нэмэгдсэнээс гадна агаарын тээврийн зорчигч урсгал өссөнтэй холбоотой аж. Тухайлбал: I улиралд агаарын тээврийн орлого 3.7 дахин, авто замын тээврийн орлого 2.6 дахин нэмэгдсэн бол төмөр замын тээврийн орлого 71 хувиар өссөн байна.
2022 оны эхний хоёр улирлын хугацаанд нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан бол II улирлаас эргэн сэргэснээр ачаа тээвэр хэвийн болсон юм.
Мөн барилгын материалын тээвэрлэлт улирлын онцлог болон хилийн нөхцөл байдал, ачаа тээвэр нэвтрүүлэх чадвараас шалтгаалаан буураад байсан ч 2022 оны сүүлийн хагасаас эргэн сэргэснээр статистик үзүүлэлтүүд өсөлттэй гарсан байна.
Зорчигч тээврийн хувьд 2023 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 31.3 сая хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар буурсан дүн болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд нийтийн тээврээр зорчигчийн урсгал давхардсан тоогоор хоёр сая хүнээр буурсантай холбоотой аж.
Үүнээс гадна агаарын тээврээр оны эхний улиралд 229.3 мянган хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт боллоо. Оюутолгой, Сөүл, Бээжин, Токио, Хөх хот чиглэлийн нислэгийн зорчигчийн тоо өссөн нь үүнд нөлөөлжээ.
Түүнчлэн төмөр замаар орон нутагт зорчигчийн тоо нэмэгдсэн дүнтэй байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.