Нийгэм
“Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтарч “Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна.
“Интермед” эмнэлэг цахим халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийн овог, нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсан гэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж байна.
Энэ хүрээнд тус эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэд шалгалтын удирдамжийг танилцуулан эмнэлгийн удирдлага, холбогдох ажилтнуудаас тайлбар, мэдээлэл авч, холбогдох баримт, материалыг гаргуулж байна.
Тус хяналт шалгалтад ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, мэргэжилтэн З.Гэрэлт-Үжин, Захиргаа, удирдлагын хэлтсийн мэдээллийн технологи хариуцсан ажилтан Х.Түвшинжаргал болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат, ахлах шинжээч М.Оролзод нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлага хүргүүлэх бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.

Нийгэм
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан “Засгийн газраас 2026 оны оныг боловсролыг дэмжих жил болгохоор зарласантай холбогдуулан сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангахаар төсөл, арга хэмжээг боловсруулж байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын тулгамдаж байгаа асуудлуудыг бодитоор ярилцаж, санал хүсэлтийг авах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм. Мөн нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан хотын захын дүүргүүд болон сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу дүүрэг, хороодод шинээр бүтээн байгуулалт хийж, ачааллыг эн тэнцүү байлгах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэдгийг онцлов.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн боловсролын салбарт нийт 1000 орчим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлж, 40 мянга гаруй багш ажилчид ажиллаж, 530 мянга гаруй хүүхэд суралцаж, үүний цаана нэг сая 600 мянга гаруй гаран эцэг эх байна гэж тооцоолохоор сая 600 мянган орчим хүний дундын харилцаа дунд нийслэлийн боловсролын үйл ажиллагаа өрнөж байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 488 барилгын объект байгаагаас 70 орчим хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай буюу хуучны сургууль, цэцэрлэгийн барилгууд байдаг. Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хуулиараа нийслэл хариуцдаг. Уг засварыг илүү сайн, үр дүнтэй, хурдан шуурхай хийх талаар мөн санал солилцлоо. Үүнтэй холбоотойгоор сургалтын орчинд ашиглах орчин үеийн тоног төхөөрөмж, орчны аюулгүй байдалтай холбоотой газар чөлөөлөлт, зам, дэд бүтэц, камержуулалт зэрэг олон ажлуудыг шинээр шийдвэрлэх, сайжруулахаар ирүүлсэн саналуудыг нэгтгэн шийдвэрлэх чиглэл аваад ажиллаж байна” гэв.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал М.Туулсайхан “Өнөөдөр ЕБС-ийн сургуулиудын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бодитой санал солилцох уулзалт хийсэн нь үр дүнтэй боллоо. Бодит нөхцөл байдалтай танилцаж, биднээс санал хүсэлтийн авч нэн тэргүүнд шийдвэрлэх арга хэмжээний талаар ярилцаж, цаашдын сургалтын менежментийн талаар үр дүнтэй арга хэмжээнүүд хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө. Мөн олон жилийн насжилттай барилга байгууламжийн засвар, өвлийн улиралд илүү тулгамддаг дулаалгын асуудал зэрэг сурагчдын тав тухтай орчинд сурч боловсрох орчныг хэрхэн илүү сайнаар бүрдүүлэх талаар санал солилцлоо” гэв.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн захирал П.Хувьзаяа “Өнөөдрийн уулзалтаар захирлууд өөрсдийн сургуулийн нийгмийн асуудал болон саад бэрхшээл,, ололт амжилтаа ярилцаж байна. Сургуулиуд тулгардаг асуудлуудаа орон нутаг, дүүрэгтэйгээ хамтдаа шийддэг. Нийслэл хотод шинээр олон сургууль ашиглалтад орж байгаа. Ялангуяа манай Сонгинохайрхан дүүрэгт шинээр сургуулиуд ашиглалтад орсон. Ингэснээр хүүхдийн ачааллын асуудал манай дүүрэгт харьцангуй бага үүсдэг болсон” гэдгийг хэлж байв.
Нийгэм
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ

Вакцин бол хүн төрөлхтний хамгийн том ололтуудын нэг мөн.
Сүүлийн 50 жилийн хугацаанд товлолт вакцинууд дор хаяж 154 сая хүний амийг аварсан байна. Энэ нь тавин жилийн турш өдөр бүр минут тутамд 6 хүнийг аварсан гэсэн үг.
Засгийн газар, тусламжийн агентлагууд, эрдэмтэд, эрүүл мэндийн ажилтнууд, эцэг эхчүүдийн олон арван жилийн хамтын хүчин чармайлтын үр дүнд бид салхин цэцэг өвчнийг бүрэн устгаж, халдварт саа өвчин бараг устсан өнөөдрийн дэлхий ертөнцөд хүрээд байна.
“Хүн бүрийг дархлаажуулах боломжтой” уриан дор болох энэ жилийн Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног нь илүү олон хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчид болон тэдний гэр бүлийг вакцинаар сэргийлэх боломжтой өвчнөөс хамгаалах зорилготой юм.
Вакцин бол илүү урт амьдралд хүрэх баталгаа мөн.
Хүн бүрийг дархлаажуулах боломжтой гэдгийг дэлхий нийтэд ойлгуулах цаг болжээ.
Нийгэм
30 га талбай шатаж байсныг унтраажээ

Булган аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т Бугат сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т Ханжаргалант баг Өвөлжөөн булаг гэдэг газар ойн түймэр гарсан гэсэн дуудлагыг 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12:43 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчид, Бугат сумын Ханжаргалант багийн Байгаль хамгаалагчид, Булган сумын Булган багийн Засаг дарга ажиллаж, 13:07 цагт түймрийг цурамд оруулсан. Уг түймэрт 1,5 га ой шатжээ.
Мөн Дархан-Уул аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км-т Хонгор Хонгор сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т 2 дугаар багийн “Тэхийн өвөр” гэдэг газар хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15:50 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хонгор сумын мэргэжлийн ангийнхан, Хонгор сумын 2 дугаар багийн иргэд 30 га талбай шатаж байсныг 19:49 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан байна.
-
Улс төр10 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм9 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Нийгэм9 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм14 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм13 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Улс төр11 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм9 цаг өмнө
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ