Нийгэм
Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд Улаанбаатар хот дахь Гаалийн газраас иргэд, аж ахуй нэгжүүдэд гаалийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай болгож буй талаар мэдээлэл өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Материал импекс болон Техник Импорт дахь гаалийн хяналтын бүсүүдэд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр УБГГ-ын дарга Б.Сүхбаатар гаалийн бүрдүүлэлтүүд хэрхэн цахимжиж буй талаар танилцуулж, ирэх оны 1-р сарын 01-ээс эхлэн авто машины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэдэг байсныг цахимжуулж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, 2023 оны 11 сарын 15-ны байдлаар Улаанбаатар хот дахь гаалийн газар 150,342 гаалийн бүрдүүлэлт хийж байсан бол 2024 онд мөн 200,268 гаалийн бүрдүүлэлт хийгдсэн нь өмнөх оноос 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс суудлын авто машины бүрдүүлэлт 2023 онд 51.4 хувийг эзэлж байсан бол 2024 онд 57 хувийг эзэлж байна.
Импортлогч иргэн, ААН-үүд гаальд бараагаа мэдүүлэхээс эхлээд хүлээн авах хүртэлх цагийг хэмжиж үзэхэд 4 авто машинтай чингэлэгт 300 минут буюу 5 цаг зарцуулж байна гэсэн судалгаа гарчээ. Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг цахим болгосноор импортлогч иргэн, ААН гаалийн мэдүүлгээ хэвлүүлж авах гэж дугаарлаж цаг алдахгүйгээс гадна Авто тээврийн үндэсний төвөөс гэрчилгээ авахаар очиход гаалийн мэдүүлэг цахимаар илгээгдсэн байх юм. Мөн гаалийн мэдүүлгийг хэвлэх шаардлагатай тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийг бараа эзэмшигч E-Mongolia, ХУР-ДАН системээс өөрөө хэвлэх эсхүл гаалийн зуучлагч байгууллагаас хэвлүүлж авах боломжтой байх юм.
Сонирхуулахад, гаалийн байгууллагын архив, болон импортлогчид зориулж нэг мэдүүлгийг 2 хувь хэвлэдэг гэж үзвэл жилд 1,8 тонн цаас хэмнэх тооцоо гарч байна.
Иргэн, ААН gaali.mn цахим үйлчилгээг ашиглан өөрөө мэдүүлэх боломжтой
2023 онд ГЕГ-аас цахим бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлж эхэлсэн. 2023 онд 175 ААН, 108 иргэн нийт 7,609 гаалийн мэдүүлгийг цахимаар мэдүүлж байсан бол 2024 онд ахуйн нэгжийн цахим бүрдүүлэлт 10.9 хувь, иргэдийн цахимаар мэдүүлэх бүрдүүлэлт 52.8 хувиар, мэдүүлгийн тоо 37.3 хувиар өссөн байна.
Дэлхийн гаалийн байгууллагын “Цахим гааль” тунхаглалд 53 орон нэгдэж Монгол Улсын гаалийн байгууллагын туршилтаар нэвтрүүлж буй цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааг 2000 онд Япон, БНСУ, 2003 онд ОХУ, 2018 онд БНХАУ нэвтрүүлсэн байдаг.
Гадаад худалдаанд оролцогч ААН, иргэд ачаа бараагаа хүлээн авахдаа оруулж ирсэн хилийн боомтууд дээр биеэр ирж гаальд мэдүүлэх шаардлагагүй, интернэтийн орчинд хаанаас ч бараагаа мэдүүлэн манай “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-д илгээх боломжтой. Зөвхөн бараагаа хүлээн авахдаа л гаалийн хяналтын бүсэд ирнэ гэхээр цаг хугацаа, эдийн засагт хэмнэлттэй, гаалийн үйлчилгээг чирэгдэлгүй авах юм.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр9 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Дэлхий дахинд6 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ