Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Нийтэлсэн

-

Улсын хэмжээнд аравдугаар сарын сүүл үеэс томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн. Арваннэгдүгээр сарын 5-ний өдрийн байдлаар өвчлөл идэвхжилийн түвшинд шилжээд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ. Энэ хугацаанд амбулаториор үйлчлүүлсэн нийт иргэдийн 5.2 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа аж.

Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан зөвлөхөд, хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд буюу халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх, бөөлжих, суулгавал харьяа өрхийн эмнэлэгт хандаахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Мөн 119 дугаарт залгаж, эрүл мэндийн тусламж үйлчилгээний талаар үнэгүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой аж.

Уртасгасан цагаар дараах амбулаториуд ажиллаж байна. Ажлын өдөр 8:30- 20:00 цаг, амралтын өдрүүдэд буюу Бямба Ням гарагт 10:00 – 17:00 цагийн хооронд ажиллана.

Улаанбаатар хотын зургаан дүүрэгт уртасгасан цагаар ажиллаж буй хүүхдийн эмнэлгүүд

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН”-гийн нээлт болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

МУИС-ийн Номын сангийн “e-library.num.edu.mn” цахим санг уншигчдад танилцуулах, сурталчлах, цахим бүтээлийг судалгааны эргэлтэнд оруулах, практик хэрэглээг нэмэгдүүлэхэд оршино.

МУИС-ийн Номын сан нь уншигч-хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг судлан, түүнд тулгуурлан үйл ажиллагаагаа сайжруулах, шинэлэг бүтээгдэхүүн-үйлчилгээ нэвтрүүлэхэд анхааран ажилладаг. Номын санд биечлэн очих шаардлагагүй, хэрэгцээт мэдээллийг цахимаар авах боломжийг уншигч-хэрэглэгчдэд олгох зорилгоор 10 жилийн өмнө эхлүүлж байсан цахим сан өнөөдөр 13,000 гаруй цахим материалтай буюу хамгийн их дататай Номын сангийн дэргэдэх бие даасан анхны цахим сан болон өргөжин тэлсэн байна.

2015 онд өөрийн Номын сангийн Коха програмд нэмэлт хөгжүүлэлт хийж, цахим номын сангийн хэсгийг шинээр бий болгон МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг, МУИС-д хамгаалсан магистрын судалгааны бүтээл, докторын диссертацийг цахим хэлбэрт шилжүүлэн оруулж эхэлсэн. Мөн зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчээс албан ёсны зөвшөөрөл авсан бүтээлээр цахим сан хөмрөгийг баяжуулах ажил тасралтгүй хийгдэж ирсэн бөгөөд эдгээр ном, сурах бичиг, сэтгүүл, хэвлэлийн бүтээгдэхүүн бүр зохиогчийн эрхийн хамгаалалттай гэдгээрээ онцлогтой. Ийнхүү хөгжүүлсэн цахим сангийн хандалт Ковид-19 цар тахлын үед болон түүнээс хойш тасралтгүй өсөж, уншигч-хэрэглэгчдийн хэрэгцээ-шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн-үйлчилгээний нэг болсон юм.

Сүүлийн жилүүдэд уншлага-үйлчилгээнд их гардаг монгол хэлээр хэвлэгдсэн хэвлэмэл ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг дижиталчлах ажлыг эрчимжүүлснээр цахим сан хөмрөг хурдацтай нэмэгдэж, Цахим санг тусад нь хөгжүүлэх шаардлага үүссэн. Одоо нээлтээ хийж буй шинээр хөгжүүлсэн “e-library.num.edu.mn” цахим номын санг уншигч-хэрэглэгчид ашиглахад хялбар, ойлгомжтой болгох тал дээр анхааран ажилласан бөгөөд энэхүү цахим номын сандаа албан ёсны эрх эзэмших зөвшөөрөл авахаар Оюуны өмчийн газарт хандаад байна.

МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН” нь МУИС-ийн хэрэглэгчдэд нээлттэй, хамтын ажиллагаатай Төрийн өмчийн 5 их сургуулийн /ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС/ хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд цаашид олон нийтэд хэрхэн яаж нээлттэй болгох асуудлыг судалж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

  Шонхорын ” хамаатан” эрхэмсэг Ага, Ига    

Нийтэлсэн

-

Нийтэлч

 

 Ч. Чулуун.   

“ Сав шим”булангийн энэ удаагийн дугаарт  ар царамд суудал засан тухлах монгол  бүргэдийн сонирхолтой амьдралын талаар бэлтгэлээ. Аадар  шаагиж, мөндөр орж байхад  бүхий л шувууд ойр орчмынхоо хад бут, агуй хонгил, тэр ч байтугай, нүх сүв рүү орж хоргоддог. Харин бүргэдэд  энэ бүхэн хамаагүй.  Бараан хар үүлийг сөрөн  нисч, түүний дээд чинад руу  тэнгэрийн мандал өөд  цойлно.   Зангирсан хар үүлсийн дээр гарч  сүр жавхлангаа харуулан исгэчин нисэх  нь түүний мөн чанар. Бүргэд ийм л  эрхэмсэг  жигүүртэн.  

 

   Үүрэндээ өтөлсөн бүргэд гэж дуулсан уу

 Хаврын тэргүүн сар гарсан хэдий ч   сүрлэг Алтайд  цас ханзрах яагаа ч үгүй,  хөндий тэр чигээрээ нэлийсэн цагаан тал  харагдах аж.  Өглөө  мандсан нарны  туяа цасан дороос үзүүр нь цухуйх хөх сарьдгийн бэлд тусах үед авд мордсон өрхийн тэргүүн үнэгний олзтой өргөөнийхөө гадна буулаа. Азаар олз нь тарган байлаа.  Үр нь мэндэлсэн тухай баярт мэдээтэй эхнэр нь угтав.  Хоёр сар дарсан өндөгний  нэг нь  сая нэг юм  хагарч ууган үр нь мэндэлжээ.   Хоёр дахь өндөг тав хоногийн дараа хагарах учиртай.   Ууган дэгдээхэй  амаа ангалзуулан  орилох нь хоол нэхэж буйн шинж.   Хосууд”гэрлээд” удаагүй  тул   өд сөд ч үгүй  царай муутын туйл болсон  хачин амьтныг хэрхэн хооллож, өсгөж өндийлгөх учраа олохгүй байлаа.  Гэвч эм хүйстэн бүхэнд заяадаг төрөлх совиндоо хөтлөгдөн  олзны зөөлөн хэсгээс тас татан зажилж, түүнийгээ эргүүлж гарган гулгидсаараа хооллохыг оролдов.  Хаврын тэнгэр ямар билээ дээ,   хойноосоо харанхуйлж, удалгүй  цасан шамарга тавьж эхлэх нь тэр. Хоёр сар  өндгөө дарж,  туйлдсан хөөрхий эх  дөнгөж төрсөн нялх үрээ халуун элгэндээ наан  дарж хэвтлээ.  Тэнгэр хангай хэзээ онгойно  тэр хүртэл хөдлөхгүй хэвтэх ёстой.  Харин ижил хань нь  хэдийнэ   үүргээ ухамсарлаж,  өргөөнийхөө хойморт  салхи хаан  хүглийж байлаа. Эрхэм уншигч авгай та дээрх өгүүлбэрээс бүргэд хосоороо амьдардаг болохыг , эмэгчин нь хоёр өндөг гаргадаг, тэрхүү өндөг нь тав хоногийн зайтай хагардаг болохыг мэдэж авлаа шүү дээ.  Алив араатан, жигүүртэнд   үр төлөө бие даан амьдрах чадвартай болтол нь   асарч энэрэн хайрлах  сэтгэл байдаг гэдгийг хэлэх нь зөв байх. Бүргэд ч ялгаагүй, байгалийн хуульд захирагддаг.  

 Хүний  хорвоод эр нь эмээ сонгодог бол бүргэдийн тухайд эм нь сонголтдоо хийдэг байна.  Гэхдээ өндөр шалгуур  тавьдаг болохыг танд хэлэх ёстой болов уу.  Амандаа бургас зуун асар өндөрт   нисч тодорхой цэгт хүрмэц  доош нь  чулуудаж орхино.  Яг тэр агшинд хосоо хайн хөх тэнгэрийн уудамд элэн халин нисцгээх  залуу бүргэдүүдээс  нэг нь нислэг дундаа шүүрэн авч дүүлэн ниссээр эмэгчний урд авчирч хаяна.  Эмэгчинд хамгийн   хүчтэй, хамгийн  чадалтай нь  хэрэгтэй учраас  хөөрхий эрийг хайрлалгүйгээр  бургасыг тэр дор нь шүүрэн авч дахиад л хөөрнө, дахиад л шиднэ.   Шалгуур хэдэнтээ үргэлжилнэ.  Тэр тоолонд газар унагалгүйгээр шүүрч чадсан азтай эрийг  насны ханиараа сонгоно.    Хоёр биеэ олсон  хосууд  шувуун сүүдэр үл тусах өндөрт үүрээ засч улмаар  байгалийн жамаар үржилд орно. Хосууд  үүрээ дулаан,зөөлөн байлгахын тулд өөрсдийн өд, далавчийг  зулгааж, ая тухыг бий болгоно. Эмэгчин сар гарангийн дараа  өндөглөж,  дээр дурдсанчлан хоёр өндөг гаргана. Амьтны эцэг, эх болсон хойно  хоёр дэгдээхэйгээ   хайрлан  өсгөж, бороо шороо, нар салхи, шуурганаас хамгаална. Төд удалгүй дэгдээхэй  томорч, үүрэндээ эрхлэн жаргах хоногийн тоо дуусах үед  эцэг,эхийнх нь зан авир өөрчлөгдөн хойд эх мэт  хатуу хахир авир гарган  үүрнийхээ өд,сөдийг гарган  шидэлж эхэлнэ. Түүгээр үл барам   орилох тоолонд  амттай зөөлөн нухашаар  дайлдаг байснаа больж,  бэлдэж ирсэн хүнсээ нүдэнд нь харагдахуйц газарт  орхиж, холоос ажигладаг болно. Заримдаа бүр харуулж байгаад л өөрсдөө хүртэж орхино. Ингэж л амьдрал ямар хатуу болохыг үрдээ  ойлгуулна.  Мэдээж хөөрхий дэгдээхэй эхэндээ эцэг ,эхдээ тунин  ориловч тусыг эс олох тул  өлсөхийн эрхэнд хөдөлгөөнд орж эхэлнэ. Эхний хөдөлгөөнөө хийж улмаар урд  өмнө нь  нэг ч удаа  хийж үзээгүй үйлдлүүдийг бие даан хийж сурна.   Чухам  үүнийг л   хүлээж байсан эх  дэгдээхэйг   үүрнээсээ түлхэж орхино.  Яг  энэ үед бургас шүүрч байсан хашир,туршлагатай эцэг бүргэд дэгдээхэйг   унагалгүй шүүрч  эхэд нь  авчирч өгнө.  Эх дахиад л түлхэнэ, эцэг унах бүрт нь шүүрнэ.  Үр дүнд нь  хөөрхий дэгдээхэй орчлонтой танилцах учиртай.   Анхны дэвэлт, анхны нислэг гээд түүнд сурах зүйл олон.    Эцгийн  сургах ээлж ирэхэд  хэрхэн ангуучилахыг,  идэх зүйлээ хэрхэн  олж харахыг  нэгд нэгэнгүй зааж өгнө.  Тодруулбал, туулай, тарвага зэргийг шархдуулж авчраад  түүн дээрээ дасгал хийлгэнэ.   Жигүүртэнд ч гэсэн хөх тэнгэрийн хууль үйлчилдэг. Үүрэндээ өтөлсөн бүргэд гэж дуулаагүй биз дээ. Бүхнийг өөрөөр нь хийлгүүлж амьдралд бэлдэх нь эцэг,  эхийнх нь үүрэг бөлгөө.  

                         Шонхрын хамаатан

Монголд 19 багийн, 60 овгийн, 200-гаад төрлийн 458 зүйл жигүүртэн байдаг. Эдгээрийн томоохон төлөөлөгч нь махчин шувууд.  Тэднийг дотор нь өдөр, шөнийн амьдралтай  гэж хоёр хуваана. Өдрийнхөд  шонхор  хэлбэртний баг, шөнийнхөд   шар шувууны төрөл багтдаг.  Тэгэхээр бүргэд шонхорын “хамаатан” байж таарах нь. Монголд  цармын болон таравжи бүргэд  нутагшчээ.   Цармын бүргэд далайн түвшнээс дээш гурваас дөрвөн мянган метрийн өндөрт, ихэвчлэн өндөр, эгц цавчим уул хадтай  газарт үүрээ засдаг.  Харин таравжи буюу талын бүргэд 1500-2300 метрт багавтар асга хадтай газар заримдаа талд  үүрээ засах нь бий.   Бүргэд хаана амьдарч буйгаасаа шалтгаалан өөр өөр материал ашиглана.  Цармын бүргэд модны  мөчир ашигладаг бол талынх нь  үс ноос, өвсөөр үүр  засдаг. Шувуудын дотор хамгийн цэвэрч нь цармын бүргэд. Тэрээр  байнга  үүрээ цэвэрлэдэг гэнэ.   Таравжи буюу талын бүргэд насан туршдаа нэг л үүртэй байдаг бол цармынх  доод тал нь хоёр.   Ингэхдээ  1,5 км орчим зайнд  хэд хэдэн үүр барина. Эм бүргэд эдгээр үүрүүдээс сонгож өндөглөнө. Хэрэв ангаахай нь ямар нэгэн шалтгаанаар эндэх аваас , тэр  үүрэнд  дахиж хэзээ ч өндөглөдөггүй.  Үүрийг нь ашиглан бүргэдийн насыг тодорхойлж болдог ажээ. Бүргэд жил бүр үүрээ нэг давхар модон үеэр давхарладаг тул үүгээр нь  мэдэх боломжтой. 

 Бүргэдийн үүр болгон хоол идэх тавцантай. Бүргэдийн  хамгийн дуртай хоол нь шар шувууны мах. Цармын бүргэдийн гол хоол нь үнэг, хярс, туулай бол  таравжи бүргэдийнх тарвага.   Бүргэд барих гэж буй ангаа хайхын тулд 2500-3500 метрийн өндөрт ниснэ.  Учир нь хэр  өндөрт ниснэ,  тэр хэмжээгээр ангаа сайн хардаг. Махчин шувуудын нүдний хараа маш хурц байдаг. Бүргэдийн хараа   гойд  сайн. Хүний  харах чадвараас 5-7 дахин илүү гэнэ.   Дээр нисч байхдаа барих ангаа олж харсан  л бол алгуур доошилж байгаад нэг юм уу хоёр зуун метрийн өндрөөс  огцом дайрч ангаа нуруун дээрээс нь шүүрдэг.  Түүний дайрах үеийн хурд 100-150 м/сек хүрдэг.  Бүргэд өөрөөсөө том биетэй амьтан руу дайрч байгаад гэмтэх нь бий.  Учир нь бүргэд нэг хөлөөрөө амьтны нурууг зуурч, нөгөө хөлөө ойролцоо байгаа бут, ургамлаас зуурч тогтдог.  Хэрэв бүргэдээс илүү  хүчтэй амьтан түүнийг гуд татан  хоёр хөлийг нь салгачихдаг тул анч казахууд  сураар холбож өгдөг.   Бүргэд өдөрт нэг кг гаруй мах иддэг. Тэгэхдээ ан баригдахгүй үед хоёр гурван хоног ч юм идэхгүй тэвчиж чадна.

                     Шөнө нь шар шувуу, өдөр нь бүргэд  

 Жигүүртэн дундаа урт насалдаг нь бүргэд. Хамгийн багадаа 40 жил ихэнхдээ 70 гаруй жил амьдрах чадвартай.  Бүргэд 20 – 25 нас хүрэхэд хумснууд нь хэт урт, зөөлөн болж олзоо барьж чадахаа больдог байна.  Хошуу нь хэт урт, махир болсны улмаас ангаа идэх боломжгүй болдог байна. Далавч, цээжнийх нь өд сөд нь хэт өтгөн ургаж нисэхэд нь хүндрэл учруулж. Энэ үед бүргэдэд нэг бол үхэх, эсвэл 150 хоногийн маш урт, хүнд , маш их өвддөг өөрчлөлтийн үеийг тэсч давах туулах хэрэгтэй болдог гэнэ .

Тэрээр  махийж ургасан хошуугаа хагарч мултарч унатал нь хаданд цохин унагааж, шинэ хошуу ургахыг хүлээнэ . Хошуу  ургамац  хошуугаараа  хумсаазулгаасаар бүгдийг нь мулталж, салгаж хаяна.  Үүгээр зогсохгүй цээжнийхээ болон далавчныхаа хэтэрхий хүнд өд сөдийг бүгдийг нь зулгааж хаядаг. Энэ бүх өвдөлт, зовлон бүтэн таван сар үргэлжилсэний эцэст шинэ хошуу, шинэ хумс, шинэ өдтэй болно. Бүргэдийн насыг нь гадна төрхөөр ялгаж таньж болдог аж.   Учир нь нас нэмэхийн тоолонд өнгө нь өөр өөр болж өөрчлөгддөг байна. Бүргэдэд  дайсан  бараг л байхгүй.  Энэ нь асар  өндөрт үүрээ засдагтай холбоотой.   Түүний ганц дайсан нь шар шувуу бөгөөд өдөр нь шар шувууг бүргэд, шөнө нь бүргэдийг шар шувуу барьж иддэг.  Иймд бүргэд шөнө унтахдаа толгойгоо нууж унтдаг.   

                          Казах түмний ага, ига

  Дэлхийд шувуугаар ан хийлгэдэг цөөхөн үндэстэн  бий,  тэдний нэг казахууд.  Бүргэдээр ан хийлгэж  сургадаг уламжлал төв Азид 6000 мянган жилийн өмнө үүссэн. Энэ бүхнээс үзэх юм бол казах эр, бүргэд хоёр олон мянган жилийн өмнөөс нөхөрлөжээ. Тэр үеэс л бүргэдийн гайхамшигт хараа, хүч, чадлын тухай яриа гарсан байх. Казах анчныг  бүргэдгүйгээр төсөөлөхийн аргагүй.  Анчин бүргэдийг  ангаахай  үед нь үүрнээс нь суйлдаг. Гэхдээ зөвхөн эмийг нь сонгоно.  Эм  нь  эрээсээ биеэр том, хүч чадал сайтай учраас тэр.  Бүргэдийг үүрнээс авах олон арга байдаг. Гэрийн хана болон аргамжаа ашиглан үүрэнд хүрч авах, дуу чимээ гаргах түмпэн савыг чулуугаар дүүргэн  олсоор унжуулан  ангаахайг айлган цочоон буулган барьж авах, тор ашиглан барих, хавх тавих, мориор хөөж цуцаах гэх мэтчилэн.    

Анч казах бүргэдээ барин ирэхэд нь айл хотлоороо цугларч, ахмад настанууд  шинжинэ.  Энэ үед гэрийн эзэгтэй бүргэдэд шар шувууны өд зүүж өгнө.  Энэ нь бүргэдийг хойшид аюул занал, осол гэмтлээс хамгаалж  буй дом юм. Мөн  бүргэдийг  “Анч бүргэд болох болтугай”, ” Сайн бүргэд болог”хэмээн  ерөөдөг. Хүүхэд төрж байх үед бүргэд барьж ирвэл ихэд билэгшээн хүүхдийн нэрээр бүргэдээ нэрлэх, бүргэдийн насыг оруулсан нэрийг хүүхдэд өгдөг заншилтай.  Казах түмэн бүргэдэд  голдуу “Ага ига”, “Кара кыран” гэдэг нэрийг голдуу хайрлана. “Ага ига”, “Кара кыран” гэдэг нь цагаан мөрт, хар хүчтэн хэмээх утгатай юм. Казах түмнээс “кыран” хэмээх нэрийг хүндэтгэлтэйгээр хүртсэн бүргэд эзнийхээ баруун гарын шуун дээр сууж,  үе үе анд мордож хэдэн бээр газар, усыг туулдаг. Эзнийхээ хөдөлгөөн, царай зүсийг андахгүй. Ялангуяа, дуу хоолойгоор нь гайхалтай танина.  Кыран гэдэг нь хурц дайчин, хүч чадалт гэсэн утгатай үг.  Эрэлхэг зоригт, хурц хараатай “кыран”-ы толгой болон хүзүү ганцхан хоромд 360 градус эргэдэг.  Өтөлсөн кыраныг анчид идэх хоолтой нь ууланд аваачин тавьдаг. Бүхий л насаа уул хаданд бус, эзнийхээ бүүвэйнд элээсэн өвгөн бүргэд ууланд хаягдсан ч, ээл нөмрийг нь санадаг ч юм уу эргээд л эзэндээ хүрээд ирдэг байна. Гарамгай бүргэд сайн морь, атан тэмээний үнэтэй ч казахууд бүргэдээ наймаацахыг асар их цээрлэдэг байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монголын морин спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр Тод манлай уяач Д.Дагвадорж сонгогджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын морин спорт, Уяачдын Холбооны VIII их хурал “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриан дор арванхоёрдугаар сарын 2-нд боллоо. Уг холбооны хуралд 485 гишүүн оролцсоноос 318 хүний саналаар буюу 65.6 хувиар Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадорж Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм7 цаг өмнө

МУИС-ийн “ЦАХИМ НОМЫН САН”-гийн нээлт болно

Нийгэм8 цаг өмнө

  Шонхорын ” хамаатан” эрхэмсэг Ага, Ига    

Улс төр8 цаг өмнө

“Төр улсыг засах тухай” номын II ботид эдийн засгийн шинэ хандлага, хөгжлийн шинэ үзэл баримтлал, ядуурлыг бууруулах бодлогын нарийвчилсан арга хэмжээг тодорхойлжээ

Энтертайнмент14 цаг өмнө

“Хөх сувд-2025” мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-нд болно

Эдийн засаг15 цаг өмнө

“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо

Нийгэм15 цаг өмнө

Монголын морин спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчөөр Тод манлай уяач Д.Дагвадорж сонгогджээ

Нийгэм15 цаг өмнө

Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтыг ДЭМБ дэмжин ажиллаж байна

Улс төр1 өдөр өмнө

Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриалла

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 21 иргэний 3.779.000 төгрөгийн хохирлыг барагдуулжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Хөгжлийн банкны” гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр4 өдөр өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм4 өдөр өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм4 өдөр өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр4 өдөр өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг5 өдөр өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм5 өдөр өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент5 өдөр өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм5 өдөр өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм5 өдөр өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент5 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр5 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм6 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм6 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим