Connect with us

Дэлхий дахинд

94 настай нацистыг шүүж эхэллээ

Нийтэлсэн

-

Энэ удаагийн шүүх хурал магадгүй дэлхийн хоёрдугаар дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх сүүлийн шүүх хурал байж мэдэх юм.  Нацистуудын хорих газарт ажиллаж байхдаа хэдэн зуун хүний амийг хөнөөхөд оролцсон хэрэгт өчигдөр /2018.11.06/ 94 настай герман эрийг буруутган, шүүх ажиллагааг эхлүүлсэн байна.

Өдгөө 94 насыг зооглосон тэрбээр тэргэнцэр дээр сууж, сонсгол нь муудсаны улмаас аппарат хэрэглэн, сөөнгө дуугаар шүүгчдийн асуусан асуултад арай ядан хариулж байжээ. Түүний биеийн байдлаас нь шалтгаалан өдөрт хоёроос дээшгүй цаг мэдүүлэг авах замаар шүүх хурлыг ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлүүлэх юм.

Тэрбээр 1942-1944 онд одоогийн Польшийн Гданск хотын ойролцоо байсан Штуттхофын хорих газарт хамгаалагчаар ажиллаж байжээ. Тус хорих газарт 65000 орчим еврей амиа алдсан тоо баримт байдаг. Хийсэн хэргийнхээ төлөө тэрбээр 10 жилийн хорих ял сонсох магадлалтай байгаа юм байна.

“Штуттхофт хоригдож байсан хүмүүсийг толгой руу нь буудах, хийгээр хордуулах, өлсгөх, хөлдөөх зэрэг маш олон аргаар, хэрцгийгээр хөнөөж байсан” хэмээн тус хэрэг дээр ажиллаж байгаа прокурор Брендел хэлжээ. Хохирогчдын талаас Израйл, АНУ-ын еврейчүүдийг төлөөлөн Кристофер Рүкэл гэх хуульч ажиллаж байгаа юм.

Хэрэгтэн нь Штуттхофын хорих лагерт ажиллаж байх үедээ 21 нас хүрээгүй байсан тул өмнө нь болж байсан нацистуудын шүүх хурлуудаас чөлөөлөгдөж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны гэмт хэрэгтнүүдээс амьд байгаа цөөн хэд нь ийн өндөр насалцгаасан тул энэ удаагийнх нацистуудыг шүүж буй сүүлийн шүүх хурал ч байж мэдэх юм.

“Нацистуудын хийсэн аймшигт гэмт хэрэг дахин давтагдахгүй байхын тулд бид хэрэгтнүүдийг шударгаар, алагчлалгүйгээр шийтгэж, тохирох ялыг нь оноох хэрэгтэй” хэмээн хохирогчдын талын өмгөөлөгч хэлжээ.

 

Эх сурвалж: Ройтерс агентлаг

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлхий дахинд

БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны гуравдугаар сарын 26-ны өглөөний 07:30 цагийн байдлаар БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрсэн гэж зарласан бөгөөд энэ нь гал түймрийн хамгийн дээд түвшин юм.
Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 18, түлэгдэж угаартсан хүмүүсийн тоо 19 болж, нийт 37 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
Гал түймрийн гарал үүсэл нь тодорхой болж эхэлсэн бөгөөд салют буудуулах болон талийгаачийн булш эргэж байх үед гал алдсан нь гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Мөн аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийт 27,000 орчим иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 1,600 иргэнийг түр хоргодох байранд байрлуулжээ.
Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.
Гуравдугаар сарын 26-ны үдээс хойш хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаа тул иргэдийг аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хяналттай байхыг анхааруулж байна.
Консулын газар нь галын голомтын аюултай бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэддээ яаралтай үед холбогдох шуурхай утсыг ажиллуулж байна гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.

Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.

Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.

Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.

Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.

29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм36 секунд өмнө

30 га талбай шатаж байсныг унтраажээ

Нийгэм5 минут өмнө

“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна

Нийгэм1 цаг өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн цасан болон шороон шуурна

Нийгэм1 цаг өмнө

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Улс төр1 цаг өмнө

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Нийгэм1 цаг өмнө

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Улс төр2 цаг өмнө

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Эдийн засаг2 цаг өмнө

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Нийгэм4 цаг өмнө

АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав

Нийгэм4 цаг өмнө

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Улс төр6 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм6 цаг өмнө

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ

Нийгэм6 цаг өмнө

“Сүхбаатарын талбай” цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид морьт, нохойт эргүүлийг хийж байна

Нийгэм6 цаг өмнө

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Улс төр22 цаг өмнө

Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ

Нийгэм22 цаг өмнө

Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон

Нийгэм22 цаг өмнө

Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Нийгэм1 өдөр өмнө

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчилж, амрах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

Дорнод аймагт 120 га талбай, Булганд 45 га талбай хээрийн түймэрт өртжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын химийн XXXIV олимпиад албан ёсоор эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 398 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Зөөлөн хот фестиваль болно

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Нийгэм1 өдөр өмнө

Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилчинг 100 мянгаар торгожээ

Нийгэм1 өдөр өмнө

Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламжийн тохижилт хийнэ

Нийгэм1 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

Нийгэм2 өдөр өмнө

Б.Баатарсүрэн болон БНХАУ-ын иргэн Жан Рү Ди нарын 10 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Нийгэм2 өдөр өмнө

Жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргажээ

Сав шим