Connect with us

Дэлхий дахинд

ДЭЛХИЙН II ДАЙНААС ХОЙШХИ ДАЙН ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ХЭДЭН ХҮН АМЬ ҮРЭГДСЭН БЭ

Нийтэлсэн

-

ru.slovoidilo.ua Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр эхэлсэн Украин, Оросын хоорондох дайн нь орчин үеийн түүхэн дэх хамгийн их цус урсгасан дайн болж хоёр талаас амь үрэгдэгсдийн тоо их өндөр болж байна. Өнөөдрийн байд­лаар оросын талаас 72 мянган цэрэг амь үрэгдсэн бол наймдугаар сарын сүүлч гэхэд Украины талаас 9000 цэрэг алагдаад байна гэсэн мэдээлэл байна. НҮБ-ын мэдээлснээр бол энэ дайны явцад 6.4 мянган энгийн иргэн амь алдсан гэжээ. Гэхдээ энэ тоо бол баталгаагүй, эзлэгдсэн газар нутагт хэчнээн хүн амь үрэгдсэнийг тооцох аргагүй гэнэ. Зөвхөн Мариуполь хотод гэхэд л оросуудын хаврын их хэмжээний бөмбөгдөлтийн улмаас арав гаруй мянган хүн амь үрэгдсэн байж мэднэ. Гэхдээ энэ бол энэ дайн эхэлсэн найман сарын л мэдээлэл, гэтэл дайн үндсэндээ 2014 оноос эхэлсэн шүү дээ. «Слово и дело» Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш манай дэлхий дээр болсон зэвсэгт мөргөлдөөнүүдээр цэрэг, иргэний хэчнээн хүний амь үрэгдсэнийг түүвэрлэн гаргасан байна. 1. 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайны үеэр гурван сая орчим энгийн иргэн амь үрэгдсэн. Энэ дайнд Өмнөд Солонгос 103 орчим мянган цэрэг, Умард Солонгос 316.7 мянга, АНУ 37.9 мянга, НҮБ-ын энхийг сахиулах хүчин 4.5, Хятад 422.6 мянган цэргээ алдсан. Хамгийн бага нь Зөвлөлт холбоот улс 300 цэргээ алуулжээ. 2. Нийт 20 жил үргэлжилсэн Вьетнамын дайнд нийтдээ 3.75 сая энгийн иргэн амь үрэгдсэн бол Хойд Вьетнам болон Вьетконг 1.1, Өмнөд Вьетнам 254.3, АНУ 58.3, Хятад 1.1 мянган хүнээ алдсан бол Зөвлөлт холбоот улс 20 цэрэг офицероо алуулсан байна. 3. Турк улс 1974 онд Кипр лүү довтлох үеэр энгийн номхон 3000 орчим хүн амь үрэгдсэн бол Турк 600, Кипр 300, Грек нэг зуу орчим цэргээ алдсан байна. 4. Фолклендийн арлыг хяналтдаа авах гэж Их Британи, Аргентины хооронд болсон дайны үеэр британийн 250, аргентины 750 цэрэг амь үрэгдсэн байдаг. 5. Зөвлөлт холбоот улсаас Афганистанд явуулсан 10 жилийн дайны явцад энгийн номхон 1,3 сая хүн амь үрэгдсэн бол Афганистан 30 орчим мянган цэргээ алдсан нь Зөвлөлт холбоот улсын армийн алуулсан цэргийн тооноос хоёр дахин бага юм. Үүнээс гадна афганы можахидуудаас 300 мянган хүн амь алдсан. 6. Чеченьд 1994-1996 онд болсон нэгдүгээр дайны үеэр 40 орчим мянган энгийн иргэн амь үрэгдсэн бол Оросын 4.4, Ичкерийн 15 мянган цэрэг алуулжээ. 7. Чеченийн хоёрдугаар дайн бараг 10 жил үргэлжилж оросын 7,4, Ичкер болон Каказын эмират, бусад 14.2 мянган цэрэг амь аолсан. Энэ дайны явцад 50 мянга гаруй энгийн иргэн дайны золиос болж амь алджээ. 8. ОХУ-ын зүгээс 2008 оны наймдугаар сард Гүржид халдан довтлоход гүржийн талаас 190, оросын 70, Абхаз, Өмнөд Осетийн талаас 140 цэрэг амь үрэгдсэн бол энгийн номхон 240 орчим хүн дайны золиос болон алагджээ. 9. Боснийн 1992-1995 оны дайны үеэр 40 мянга орчим энгийн иргэн амь үрэгдсэн бол Босни Герцегоины 30.6, Хорват, Герцег-Боснагийн зургаа, Югослав, Сербийн талаас 21.2 мянган цэрэг амь үрэгдсэн байдаг. 10.Иракт 2003-2011 оны хооронд үргэлжилсэн дайны үеэр АНУ 4,5 мянга, эвслийнхэн 300 орчим цэргээ алдсан.Иракын аюулгүй байдлын хүчнээс 17.7, Иракын Баасистууд 11, босогчид 27 мянган цэрэг дайчнаа алдсан байна. Энэ дайны явцад энгийн 116 мянган хүн амь үрэгдсэн. 11. Энэ оны наймдугаар сард америкийн цэрэг гарснаар эцэс болсон Афганистаны дайнаар 50 мянга орчим энгийн номхон иргэн амь алдсан байна. АНУ энэ 20 жилд 2.5, эвслийнхэн нэг мянга, Афганистаны аюулгүй байдлын хүчин 70, Талибан хөдөлгөөн 51 мянган цэрэг дайчин нь амь үрэгдсэн. 12. 1979 оны хоёрдугаар сард эхэлсэн Хятад-Вьетнамын дайны хохирлын талаар маргаантай. БНХАУ-ыг Вьетнамаас цэргээ гаргасны дараа Вьетнамын төрийн мэдээллийн агентлаг Хятадын ардын чөлөөөх армийн хохирлыг 44 мянган хүн гэж зарласан бол вьетнамын өөр эх сурвалжууд 62.5 мянга гэдэг. Вьетнам улс өөрийн хохирлоо хэзээ ч мэдээлээгүй, Хятадын талын мэдээлснээр бол Вьетнам энэ дайны үеэр 57 мянган цэрэг, 70 мянга орчим сайн дурынхнаа алдсан гэдэг. Вьетнамын Nhân Dân сонинд бичсэнээр бол хятадын довтолгооны үеэр 10 мянга орчим энгийн иргэн дайны золиос болж амь үрэгдсэн гэж мэдээлсэн. 13.Камбожид 1970-аад оны дундуур болсон иргэний дайнаар нийтдээ 275- 310 мянган хүний амь эрсэдсэн гэсэн тоо байдаг. Камбожийн засгийн газрын мэдээлснээр энэ дайн, хэрцгийллийн үеэр нийт хүн амынхаа 20 хувиас илүүг устгасан гэдэг. 14.Иран, Иракын хооронд 1980-1988 онд болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас Иракын талаас 180 мянган цэрэг амь үрэгдсэн бол Ираны тал 500 мянган цэргээ алдсан. Дайны явцад 20 мянгаас багагүй энгийн номхон иргэн амиа алдсан. 15.1967 онд нэг талаас Израиль, нөгөө талаас Египет, Сири, Иордан, Ирак, Саудын араб, Кувейт, Ливан оролцсон зургаан өдрийн дайнаар Израилийн талаас 776-983 цэрэг амиа алдсан бол Египет 15,0 мянга, Иордан 700, Сири 2500, Ирак 10 цэргээ алдсан. 16.Энэтхэг, Хятадын хооронд 1962 онд болсон зэвсэгт мөргөлдөөнөөр хятадын 722, энэтхэгийн 1383 цэрэг амиа алдсан. Гэхдээ талууд өөр өөрөөр мэдээлдэг. Хятадын тал болохоор энэтхэгийн 4897 цэрэг алагдсан гэдэг бол, энэтхэгийн мэдээллээр хятадын 1300 цэрэг амь үрэгдсэн гэдэг.

ХОРЛОЛ

Найман сарын өмнө, хоёрдугаар сарын 24- нд ОХУ цэргийн тусгай ажиллагаа нэрээр Украинд халдан довтлохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “найман жилийн туршид Киевийн дэглэмийн золиос болж хүчирхийлэл, геноцидэд өртсөн Донбассын иргэдийг хамгаалж, зөвхөн цэргийн удирдлага, холбоо, цэргийн зориулалттай байгууламжуудад өндөр оновчтой зэвсгээр цохилт өгнө” гэж мэдэгдэж байлаа. Харамсалтай нь өнгөрсөн 250 хоногийн байлдааны явцаас харахад огт өөр болж хувираад бүр санаатайгаар зөвхөн өөрсдийн нь хэлдэгчлэн нацистуудын эсрэг биш тэр бүү хэл нэг улс орон, нэг ард түмний ч эсрэг биш дэлхий дахин, өөрийн улс орон ард түмний эсрэг хорлонтой түрэмгий дайн болж хувираад байна. Хорлол нэг. Харамсалтай нь эхлээд их хүчээр Киев рүү ойрттол давшсан оросын цэрэг ялагдан ухарснаас хойш оросын төрийн тэргүүний үг огт өөр болж украины хотуудын иргэний байгууламж, эмнэлэг, сургууль, орон сууц руу пуужин харваж, онгоцоор бөмбөгдөх болов. Цэргийн тусгай ажиллагааг удирдаж байгаа генералууд, Путин хүртэл зөвхөн цэргийн байгууламжийг устгаж байна хэмээн “тэр хотын орчим цэргийн удирдлагын байр, харвах суурь, нисэгчгүй аппаратыг устгалаа” гэж мэдээлсээр байсан ч өрнөдийн хэвлэл, украин, оросын иргэдийн олон нийтийн сүлжээнд тавьсан гэрэл зургууд дээр орон сууцны байшин, эмнэлэг, сургуулийн бөмбөгдөлтөд өртөж нурж сүйрсэн барилгын зураг хөвөрсөөр. Оросууд үүнийгээ өрнөдийнхний худал мэдээлэл, суртал нэвтрүүлэг гээд байсан ч ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев саяхан “Украинчууд бидний эзэлсэн газар нутгийг өгчих юм бол бид танай эмнэлэг сургууль, иргэний байгууламжуудыг бөмбөгдөхгүй” гээд мэдэгдчихлээ. Энэ бол украины эмнэлэг, сургууль, иргэний байгууламжуудыг санаатайгаар пуужингаар харваж, бөмбөгдөж байсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Хорлол хоёр. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч аравдугаар сарын 10-нд Украины эрчим хүчний байгууламж, дэд бүтцийг бөмбөгдөхөө мэдэгдлээ. Одоогоор украины эрчим хүчний эх үүсвэрүүдийн 50 хувь нь оросын довтолгоонд өртөж том хотууд гэрэл цахилгаангүй болж байна. Нийсэл Киев гэхэд л цахилгаан, ус тасалдан орон сууцны дэргэд автомашинаар ус түгээж байна. Украины нарны цахилгаан станцуудын 90, салхин үүсгүүрийн 50 хувийг оросууд бөмбөгдөж жагсаалаас гаргалаа гэсэн мэдээлэл ч байна. Энэ бол Оросоос Европт нийлүүлдэг байгалийн хийн эсрэг хориг тавьж нийлүүлэлт нь бараг 10 дахин багассаны төлөө хариу болгон “Дэлхий дахины эрчим хүчний тэнцвэрт байдлыг хангах” гэж явуулж байгаа үйл ажиллагаа гэж байна. Гэхдээ хамгийн ноцтой нь өвөл болох гэж байхад Украины 47 сая хүнийг санаатайгаар халаалт, дулаан, усгүй болгох гэсэн хорт явуулга гэхээс өөр юу гэхэв. Одоо цаг агаар өдрөөс өдөрт хүйтэрч хасах 20 градус болно. Энэ бол оросын удирдагч нарын “Эднийг ингээд өөрийн гэсэн эрчим хүчний эх үүсвэргүй, ус цахилгаангүй болгочихвол манай байгалийн хийг авахгүй яах юм” гэсэн мунхаг бодолтой холбоотой хорлол. Хорлол гурав. Дэлхий дахин зөвхөн өөрсдөд нь захирагдахгүй, олон төвт байр суурь, үүн дотроо АНУын талыг баримтлагсад байсаар байгаад хорссондоо зөвхөн Украины эсрэг эхэлсэн “цэргийн тусгай ажиллагаа” нь дэлхий дахины эсрэг болж хувирав. Украинаас хар далай руу гардаг боомтуудыг цэргийн хүчээр бүслэн хааж тус улсын боомтуудад хадгалагдаж байгаа 20 сая тонн үр тариаг гаргахгүй хаав. Үүний үр дүнд Украин, Оросын үр тариа хүнсний бүтээгдхүүнээр гол залгуулдаг хойд Африкийн орнуудын 300 сая хүн өлсгөлөнгийн ирмэгт тулж ирээд байлаа. Харин ч Туркийн санаачлагаар НҮБын оролцоотойгоор хэлэлцээр хийж украины боомтуудаас үр тариа гаргах хүмүүнлэгийн хонгил байгуулаад овоо ахицтай байтал Орос “үр тарианы хэлэлцээр”-ийн хонгилоо зогсоосноо мэдэгдэж дахин бүслэн хаав. Өнөөдрийн байдлаар украины боомтуудаас есөн сая гаруй тонн, хадгалагдаж байсан нөөцийн бараг тал хувь нь гарчихаад байна. Гэлээ ч одоо ургац ид хурааж байгаа үед украинчууд шинэ ургацаа хаана хадгалах вэ гэдэг асуудал тулгархаас гадна хойд африкийн орнуудын өлсгөлөнгийн ирмэгт байгаа иргэдийг хэрхэн яаж хүнсээр хангах вэ гэдэг асуудал тулгамдсан хэвээр үлдэж байна. Өөрсдөө дэлхийд ноёрхлоо тогтоохын тулд дэлхийн улс орнууд, ялангуяа гуравдагч ертөнцийн орнуудыг хохироож байгаа Путины хорлол энэ. Оросын эхлүүлсэн энэ дайнаас болоод дэлхий дахины эдийн засагт учрах хохирол нь гурван их наяд ам.долларт хүрчихээд байна. Хорлол дөрөв. Украинд оросууд халдан довтолсныхоо хариуд ОХУ манай гараг дээрх хамгийн их хоригт орсон улс болж үүний хор уршгийг ард түмэн нь эдэлж байна. Угаасаа ч нэг их өндөр хөгжчихөөгүй байсан дээр хамаг нөөцөө батлан хамгаалах салбар, украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаандаа зарцуулах болсноор ард иргэд нь, ялангуяа хязгаар нутгийн иргэд нь туйлдаж эхэлж байна. Америкийн шинжээчдийн тооцоолсноор оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш ОХУ-ын гаргасан зардал нь Аугаа их Эх орны дайнаас хойшхи хамгийн өндөр өртөгтэй ажиллагаа болж байгаа гэнэ. Тэднийхээр бол Оросын зэвсэгт хүчний зөвхөн нэг өдрийн зардал нь нэг тэрбум долларт дөхөж байгаа гэжээ. Хорлол тав. Энэ дайны хамгийн аймаар, хамгийн их хохирол нь эрдэнэт хүний амь. Оросууд өөрсдийнхөө хүн хүчний хохирлыг 9000 гаруй гэж нэрлээд байгаа ч өрнөдийнхөн төрөл бүрийн эх сурвалжаас авснаа 65 мянга, зарим нь бүр 70 мянгад хүрсэн гэж байна. Оросуудын хувьд буриад, дагестан якут зэрэг бага үндэстнүүдээсээ хамгийн ихээр дайчилж фронтод илгээж байгаагаас энэ нутгийн тосгон, суурин газрууд хамгийн их “ачаа 200” хүлээн авч байна. Украин ч хүн хүчний хохирлоо мөн л 9000 гаруй гэж байгаа ч оросуудын эзлэгдсэн газар нутагт энгийн номхон хэчнээн хүний амь хохирсныг гаргах боломжгүй гэж байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны гуравдугаар сарын 26-ны өглөөний 07:30 цагийн байдлаар БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрсэн гэж зарласан бөгөөд энэ нь гал түймрийн хамгийн дээд түвшин юм.
Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 18, түлэгдэж угаартсан хүмүүсийн тоо 19 болж, нийт 37 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
Гал түймрийн гарал үүсэл нь тодорхой болж эхэлсэн бөгөөд салют буудуулах болон талийгаачийн булш эргэж байх үед гал алдсан нь гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Мөн аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийт 27,000 орчим иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 1,600 иргэнийг түр хоргодох байранд байрлуулжээ.
Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.
Гуравдугаар сарын 26-ны үдээс хойш хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаа тул иргэдийг аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хяналттай байхыг анхааруулж байна.
Консулын газар нь галын голомтын аюултай бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэддээ яаралтай үед холбогдох шуурхай утсыг ажиллуулж байна гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.

Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.

Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.

Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.

Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.

29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм13 цаг өмнө

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийгэм13 цаг өмнө

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ

Нийгэм13 цаг өмнө

30 га талбай шатаж байсныг унтраажээ

Нийгэм13 цаг өмнө

“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна

Нийгэм14 цаг өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн цасан болон шороон шуурна

Нийгэм14 цаг өмнө

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Улс төр15 цаг өмнө

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Нийгэм15 цаг өмнө

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Улс төр15 цаг өмнө

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Эдийн засаг15 цаг өмнө

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Нийгэм17 цаг өмнө

АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав

Нийгэм18 цаг өмнө

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Улс төр19 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм19 цаг өмнө

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ

Нийгэм19 цаг өмнө

“Сүхбаатарын талбай” цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид морьт, нохойт эргүүлийг хийж байна

Нийгэм20 цаг өмнө

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Улс төр1 өдөр өмнө

Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ

Нийгэм1 өдөр өмнө

Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон

Нийгэм1 өдөр өмнө

Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Нийгэм2 өдөр өмнө

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчилж, амрах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

Дорнод аймагт 120 га талбай, Булганд 45 га талбай хээрийн түймэрт өртжээ

Нийгэм2 өдөр өмнө

Улсын химийн XXXIV олимпиад албан ёсоор эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 398 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Зөөлөн хот фестиваль болно

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Нийгэм2 өдөр өмнө

Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилчинг 100 мянгаар торгожээ

Нийгэм2 өдөр өмнө

Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламжийн тохижилт хийнэ

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм9 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим