Дэлхий дахинд
Орос-Украины хооронд энхтайван тогтоох боломжийг Өрнөд ярьж байна

Өрнөдийн орнууд Орос, Украины хооронд энхтайван тогтоох болзлын талаарх боломжийг хэлэлцэж байна гэж Wall Street Journal сонин эх сурвалжаас аван мэдээлжээ.
Яриа хэлэлцээнд ойр байгаа эх сурвалжаас Washington Post сонины авсан мэдээллээр бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оростой хэлэлцээ хийхэд нээлттэй хандахыг Украины удирдлагуудаас хүссэн гэнэ.
“Дипломатуудын хэлж байгаагаар бол өрнөдийн орнуудын нийслэлд энх тайван тогтоох боломжит нөхцөлийг тус тусдаа ганцаарчлан хэлэлцэж байгаа ч бараг бүх удирдагчид болон нэр хүндтэй хүмүүс Украины нөхцөл байдлыг хэвийн байдалд оруулах талаар мэдэгдэл хийхээс зайлсхийж байна” гэж хэвлэлмэдээлжээ.
Европт гэхэд л “Оростой харилцах хараат бус дипломат хүчин чармайлт” гаргаж болох эсэх гээд боломжит бүхийл хувилбарыг авч үзэж байгаа юм байна.
Албан тушаалтнуудын хэлж байгаагаар бол Украины асуудлаар өрнөдийн орнуудын засгийн газруудын дунд хагарал үүсч магадгүй байгаа ч, тэдний удирдлагууд ийм хагарал үүсч болзошгүй асуудлуудыг хэлэлцэхээ хойшлуулж байгаа гэнэ.
Дипломатууд ч хэлэлцээр хийлээ гэхэд Украин дахь сөргөлдөөн ойрын үед дуусах төлөв харагдахгүй байна гэж Вашингтон болон тэдний холбоотнууд үзэж байгааг онцолжээ.
Путин:Цөмийн зэвсэг 1945 онд Японыг үг дуугүй бууж өгөхөд хүргэсэн
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын тэргүүн Эммануэль Макронтой ярих үеэрээ 1945 онд Японыг үг дуугүй бууж өгөхөд хүргэсэн цөмийн дэлбэрэлт нь “томоохон хотууд руу дайрахгүйгээр” ялах боломж олгосон юм гэснийг дипломат эх сурвалж мэдээлжээ. Ийн оросын тэргүүн Хиросима, Нагаски хотод цөмийн бөмбөг хаясныг дурдсан нь Францын ерөнхийлөгчийн айдаси автууллаа гэж Daily Mail хэвлэлд бичсэн байна.
Москва өнөөгийн энэ сөргөлдөөнийг дуусгахын тулд Украинд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгаа юм байна гэж бичвэрийн автор бичжээ.
“Макрон мэдээж маш их түгшсэн. Энэ бол Путин Украины дорнод нутагт тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй байна гэсэн маш ноцтой дохио, харин Киевийг оролдохгүй орхих байх” гэж Daily Mail хэвлэлд бичсэн байна.
Японы Хиросима, Нагасаки хотуудад 1945 оны наймдугаар сарын 6, 9-ний өдрүүдэд хүн төрөлхтний түүхэнд анх удаа цөмийн зэвсэг хэрэглэсэн аймшигт явдал болсон юм.
Улс орны нь газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул тохиолдвол Орос улс цөмийн зэвсэг хэрэглэх боломжтой талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир
Путин өнгөрөгч есдүгээр сарын 21-нд мэдэгдсэн.
Путин бас энэ бол дэмий үг биш гээд манайд эвдрэл сүйтгэл дагуулах төрөл бүрийн хэрэгсэл бий гэж онцлон тэмдэглэжээ.
Павловкт оросын арми ихээхэн хохирол амсчээ
Оросын зэвсэгт хүчин украины Донецк мужийн Павловка суурингийн төлөөх тулалдаанд асар их хохирол амссан тухай кремлийг дэмжигч цэргийн блогерууд сүлжээнд бичиж байна. Өнгөрөгч долоо хоногийн эхээр тэд оросын цэрэг Павловка сууринг ээзлсэн тухай бичиж байсан ч украины цэргийн сурвалжлагчид болохоор оросын цэрэг сууринг эзэлж чадаагүй харин ч ихээхэн хохирол амссан гэж бичиж байна. Оросын “Военное обозрение” сайтад “манайхан тус суурингийн хагасыг л эзэлсэн, украины зэвсэгт хүчний хориглолтод тулж, галан бүслэлтэд орсон” гэжээ. Оросын цэргийн сурвалжлагч Александр Сладков Владисвостокоос ирсэн тэнгисийн цэргийн 155 дугаар тусгай бригадын талаар Приморийн амбан захирагч Олег Кожемякод хандаж “Павловка дахь нөхцөл байдлын талаар надад гурван ч нэр бүхий захидал ирсэн. Тулалдаан хэдэн хоног үргэжилж цус урссаар л байна” гэсэн байна гэж бичсэн байна.
Кремлийг дэмжигч блогч Анастасия Кашеварова бас тэнгисийн явган цэргүүдээс ирсэн илгээлтэд сайтар төлөвлөөгүй давшилтаас болж цэргийнхэн асар их хохирол амсч байгаа талаараа гомдоллож байна гэжээ. Энд бас цэргийн тойргийн командлал болохоор хариуцлагаас айгаад хоирлын талаар үнэн зөв мэдээлэхгүй байгаа гэсэн байна.
Яг ийм адил постыг оросын цэргийн нэртэй сурвалжлагч Семен Пегов өөрийнхөө WarGonzo телеграмм сувагт нийтэлжээ. “Павловкт нөхцөл байдал тун муу байна” гэсэн байна. Донецкийн ардын бүгд найрамдах улс гэж өөрийгөө тунхагласан мужийн “Ардын цагдаа”-гийн “Восток” батальоны захирагч Александр Ходаковский мөн Павловкад оросын цэрэг галын бүслэлтэд орсон гээд давшилт зогсч ихээхэн хохирол амссаныг дурджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам харин Павловкад болсон тулалдааны талаар зөвхөн “Оросын цэрэг их бууны гал болон довтолгооны бүлгүүдийн хүчээр Донецкийн ардын бүгд найрамдах улсын Павловк, Новомихайловк, Времовк зэрэг бүс нутагт дайсны ангиудыг бут ниргэсэн” гэж ням гарагт мэдээлсэн байна.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр15 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм13 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Улс төр15 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм13 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм17 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм13 цаг өмнө
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ