Дэлхий дахинд
БНХАУ-ын арми Тайванийн зүг хөлөг онгоц, нисэх хүчнээ илгээлээ

Хятад Ардын чөлөөлөх арми Тайванийн зүг цэргийн хэд хэдэн хөлөг, нисэх онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй аппарат илгээлээ гэж Тайванийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба арваннэгдүгээр сарын 6-нд мэдээллээ.
Тайванийн цэргийнхний мэдээлснээр бол эндээ Су-30, J-11, J-16 сөнөөгч онгоц, сөнөөгч бөмбөгдөгч JH-7, радиолокацийн тагнуулын Y-8 онгоц, тагнуул цохилтын CH-4 нисгэгчгүй аппарат, тагнуулын зориулалттай нисгэгчгүй BZK-00 аппарат,радиолокацийн алсын нисэх комплекс KJ-500, мөн WZ-7 нисдэг тэргүүд оролцуулжээ. Нийтдээ нисэхийн 46 хөлөг, тэнгисийн цэргийн дөрвөн хөлөг онгоц байжээ.
Эднээс 20 гаруй нисэх онгоц, бусад төхөөрөмж нь Тайванийн хоолойн дундын бүсийг нэвтэрсэн гэж Тайванийн Батлан хмагалаах яам мэдээлсэн байна.
Үүнтэй холбогдуулан Тайванийн сөнөөгч онгоцууд агаарт хөөрч, зенит пуужингийн цогцолборууд байлдааны бэлэн байдалд шилжсэн байна.
Танзанид онгоц осолдож 19 хүн нас барлаа
Танзанид зорчигч тээврийн Precision Air нисэх онгоц Виктория нуурт осолдсоны улмаас 19 хүн нас барлаа гэж тус улсын Ерөнхий сайд Кассима Мажаливын эх сурвалжаас The Washington сонин авч мэдээллээ. Мэдээлэлд “нисэх онгоцонд байсан 19 хүн нас барсан” гэжээ. Үүний өмнө гурван хүн нас барсан гэж мэдээлж байжээ.
Ослын дараа аврагчид 26 хүнийг уснаас гаргаж авсан гэж бүс нутгийн эрх баригчид мэдээлснийг нутгийн Citizen сонин бичсэн байна. Хэвлэлд бичсэнээр бол онгоцонд 43 хүн байсны 39 нь зорчигч байжээ.
Танзанийн агаарын тээврийн хувийн компанийн Precision AirATR 42-500 онгоц Дар-эс-Саламаас Букобу орохоор нисч яваад Виктория нууранд ослоор буусан байна. Ослын шалтгааныг уртьдчилсан байдлаар хүчтэй салхи, бороотой цаг агаарын байдлаас болсон гэж үзэж байгаа юм байна.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр15 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм13 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Улс төр15 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм13 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм17 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм13 цаг өмнө
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ