Дэлхий дахинд
Гал түймрээс 3 хүүхэд аварсан залууг галын хороор шагнажээ
ОХУ-ын Екатеринбург хотод энэ явдал тохиолджээ. Энэ сарын 26-нд Геворг Аветисян гэдэг 30 настай залуу эхнэрийн хамт машинаар явж байгаад шатаж байгаа байшин олж харжээ.
ОХУ-ын Свердловск мужийн Онцгой байдлын газрын орлогч дарга Валерий Казаков түүнд талархал дэвшүүлээд “Геворг шиг зоригтой хүмүүсийн ачаар галын аюулд хохирогчдын тоо өдөр ирэх тусам багасч байна” гэсэн бол Геворг “Би өөрөө 5 хүүхэдтэй хүн, туслалгүй яахав” гэж хэлсэн байна.
Ингээд Свердловск мужийн Онцгой байдлын газраас түүнд Баярын бичиг, галын хорын хамт бэлэглэсэн байна. Мэдээж Геворг мөнгө төгрөгөөр шагнуулах гэж хүүхэд авраагүй тул шагналаа аваад гэртээ харьсан. Харин энэ мэдээг үзсэн хүмүүс олон нийтийн сүлжээнд ийм сэтгэгдэл үлдээсэн байлаа.
antisfen @antisfen74
“Яагаад Путиний хөрөг бэлэглэсэнгүй вэ?”
Vitaliy @blank_hs
“Эх баригчид хүүхэд бэлэглэсэн юм шиг”
Д’Артаньян @DArtagnanFR
“Их өгөөмөр байна. Онцгойгийнхон юу ч өгөхгүй байж болох л байсан”
СЕРГЕЙ @Honda410
“Зүгээр усны хувингаар шагнаж болох байлаа. Манай Орос технологийн их гүрэн болохоор дэвшилттэй зүйл өгсөн байна. Ха ха”
Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард ойд төөрсөн 2 хүүхдийг аварсан эрэгтэй анчдад Пермь хотоос гоо сайхны хэрэглэл бэлэглэсэн нь олон нийтийн сүлжээнд бас шуугиан тарьсан билээ.
Эх сурвалж: UB.LIFE