Дэлхий дахинд
Өнөөдөр дэлхийн түүхэнд: Хоёрдугаар сарын 22

Гэмт хэрэгт хохирогчдыг дэмжих олон улсын өдөр
1990 оныхоёрдугаар сарын 22-нд Их Британийн засгийн газар “Гэмт хэрэгт хохирогчдын харти” (Victim’s Charter: Statement of the Rights of Victims of Crime) гэсэн баримтыг хэвлүүлсэн нь дэлхийн олон оронд гэмт хэрэгт хэлмэгдэгчдийг дэмжих олон улсын өдрийг тэмдэглэх шалтгаан болжээ.
Египетийн холбооны өдөр
Египет, Сири хоёр Нэгдсэн Арабын холбооны улсыг 1958 онд байгуулсны ойг өнөөдөр тэмдэглэдэг. Бас энэ өдөр МЭӨ 1279 – 1213 онуудад Египетийг захирч байсан XIX үеийн фараон II Рамсесийн хаан ширээнд суусан ойг Абу-Симбел хотноо Нарны наадам (Abu Simbel Sun Festival) гэж тэмдэглэж иржээ.
Өнөөдөр түүхэнд
1371 он- Шотландын хаан ширээнд II Роберт сууснаар Стюартын угсааны хаанчлал эхлэв.
1724 он – I Петр хаан Петербургийн Васильевын арлууд дахь гудамж ба сувгуудын өргөнийг тогтоосон зарлиг гаргажээ.
1732 оны хоёрдугаар сарын 22-нд АНУ-ын эцэг гэгддэг анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны төрсөн өдрийг тэмдэглэдэг. Энэ уламжлал 1778 оноос эхтэй. Их Британиас тусгаар тогтносноос хоёр жилийн дараа 1778 оны өвөл Жорж Вашингтоны штаб байсан Уэллей-Форж гэдэг газар цэргийн нэгэн оркестр хүрэлцэн ирж түүнд зориулсан хэд хэдэн маршийг тогложээ. Энэ үйл явдлаас хойш Вашингтоны төрсөн өдрийг тэмдэглэх уламжлал тогтсон гэдэг.
1819 он- Испанийн засгийн газар Флорида мужийн нутаг дэвсгэрийг АНУ-ын талд таван сая ам.доллараар зарав.
1848 он- Xөрөнгөтний хувьсгалын үр дүнд Францын хоёрдугаар бүгд найрамдах улс байгуулагджээ.
1855 он- АНУ-ын Пенсильванийн их сургууль байгуулагдав.
1856 он- АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар бүгд хурал Питтсбург хотноо эхэлжээ.
1921 он- Цагаан Оросын жанжин Барон Унгерн фон Штернбергийн удирдсан цэргүүд Монголыг Хятадаас чөлөөлөв. Улмаар Богд хаан дахин хаан ширээнд суусан юм. Их гавьяа байгуулсныг нь үнэлэн Богд хаан түүнд “Улсыг мандуулагч” цол, ноёны хэргэм, шар дээл сэлтээр шагнажээ.
1924 он- АНУ-ын ерөнхийлөгч Калвин Күлиж “Цагаан ордон”-оос радиогоор үг хэлсэн анхны ерөнхийлөгч болжээ.
1940 он- XIV Далай лам Данзанжамц Потала ордноо суудалдаа залрав.Түүнийг хоёр настай байхад нь Далай ламын хойд дүрээр тодруулсан юм. Хятадын арми Түвдийг эзэлсний дараа тэрээр Энэтхэгт зугтан гарч амьдарч байгаа билээ. Дээрхийн гэгээнтэн 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн.
1943 он- Гитлерийн амь насыг хороох зорилго бүхий “Цагаан сарнай” ажиллагааг зохион байгуулсан гэх үндэслэлээр Софи Шолл, Ханс Шолл, Кристоф Пробст нарыг Нацистын Германы удирдлагууд цаазаар авав.
1948 он- Чехословакийн засгийн эрхийг коммунистууд авлаа.
1973 он- БНХАУ-д айлчилсан АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах үүднээс төлөөлөгчийн газар байгуулах гэрээ байгуулжээ.
1974 он- Пакистаны Лахор хотод болсон Исламын байгууллагын бага хурлаар Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
1979 он- Карибийн тэнгисийн Сент-Люсия арал 1666-1814 онуудад Францын колони байв. Энэ үеэр англичууд түүнийг дөрвөн ч удаа эзлээд авсан юм. Наполеоныг буулган авсны дараа арал Британид шилжин 1979 он хүртэл мэдэлд нь байв. Колончлогчид аралд тусгаар тогтнолыг нь 1979 онд өгөөд гарахдаа британи маягийн Үндсэн хуультай болгосон байлаа. Энэ арлын орны тэргүүн нь Британийн хатан хаан юм.
2006 он- Зэвсэглэж, нүүрээ нуусан зургаан этгээд Кент мужийн Тонбридж хотод байрлах нэгэн агуулахад халдаж 53 сая фунтын эд зүйлс хулгайлав. Энэ нь Британийн түүхэн дэх хамгийн их хэмжээний хохирол учруулсан дээрэм болсон юм.
2011 он- Засаглалаа эсэргүүцсэн олон мянган бахрейнчууд төв талбайдаа эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Бахрейны арми жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, долоон жагсагч амиа алджээ.
2014 он- Украины засгийн газрыг эсэргүүцсэн бослогын үр дүнгээр Украины “Верховно Рада” буюу парламентын 100 хувийн саналаар ерөнхийлөгч Виктор Януковичийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр17 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Нийгэм16 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Улс төр18 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм16 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм20 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм17 цаг өмнө
Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ