Дэлхий дахинд
Малайзын улс төрчдийн хуурамч дипломны дуулиан

Малайзын эрх баригч эвслийн өндөр албан тушаалтнуудын дотроос хуурамч дипломтой зургаан хүн илэрсэн нь сүүлийн өдрүүдэд тус улсын хэвлэлүүд, сошиал хэрэглэгчдийн дунд ярианы гол сэдэв болж байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард ахмад төрийн зүтгэлтэн Махатхир Мохамадаар удирдуулсан Пакатан Харапан эвсэл сүүлийн 60 шахуу жилийн турш Малайзыг удирдсан Барисан Насионал эвслийг ялж засгийн эрхэнд гарсан юм. Тэд Малайз улсад шударга ёсыг тогтоож, авлига, албан тушаалын хэргүүдтэй хатуу тэмцэхээ амлан гарч ирсэн.
Гэвч дээд боловсролын хуурамч дипломтой албан тушаалтнууд эвслийн засгийн газарт итгэх иргэдийн итгэлийг унагаж магадгүй болоод байна.
Хамгийн эхэнд тус улсын гадаад хэргийн дэд сайд Марзуки Яхьягийн Кэмбрижийн их сургуулиас хүртсэн бизнесийн удирдлагын диплом хуурамч болохыг хэвлэлүүд илрүүлжээ.
Тэр АНУ-д оршдог Кэмбрижийн Олон Улсын Их сургууль (Cambridge International University) хэмээх ижил нэртэй хууль бус байгууллагаас мөнгө төлж, диплом авсан нь батлагдсан юм.
Мөн Орон сууцжуулалт, Орон нутгийн удирдлагын сайд Зурайда Камаруддин Сингапурын Үндэсний Их сургуулийг төгссөн гэж хувийн хэрэгтээ мэдүүлсэн нь батлагдаагүй байна. Тус сургуулийг төгсөгчдийн нэрс бүхий онлайн порталаас сайдын нэр олдоогүй юм.
Эрх баригч эвсэлд багтдаг Үндэсний Итгэлийн Намаас сонгогдсон парламентын гишүүн Махфуз Омар мөн хуурамч диплом төлбөртэй гаргадаг Бэлфордын их сургууль (Belford University) хэмээх газраас дээд боловсролын батламж авсан нь илэрсэн байна.
Хууль бус үйл ажиллагаа явуулдаг Бэлфордын их сургууль нь 2012 онд хаагдсан юм байна.
Эдгээрээс гадна Пакатан Харапан эвслээс Жохор, Перак мужуудын захиргааны дээд албан тушаалуудад ажиллаж байгаа гурван түшмэл хуурамч дипломтой нь илэрчээ.
Энэ явдалтай зэрэгцэн Малайзын ерөнхий сайд асан, 40 гаруй авлигын хэрэгт буруутгагдаад байгаа Нажиб Разак фэйсбүүк хуудасныхаа нүүр зургийг 1974 онд авхуулсан их сургуулийн төгсөлтийн гэрэл зургаар сольсон нь өөрийгөө өрсөлдөгч хүчний улс төрчидтэй харьцуулж харуулах гэсэн оролдлого байв.
Дуулианд холбогдсон Малайзын улс төрчид албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаа нь сонгогчдыг ийм асуудалд эвлэрэнгүй ханддаг болгон дасгаж, Малайзын улс төрийн соёлыг доройтуулж байгаад судлаачид харамсаж байгаагаа илэрхийлцгээжээ.
Пакатан-Харапан эвслийг дэмжигчдийн гол суурь нь орон нутгийн боловсрол багатай иргэд болдог тул хуурамч дипломны асуудыг төдийлөн хайхрахгүй байгааг тэд хэлж байна.
Эх сурвалж: South China Morning Post

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр17 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Нийгэм16 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Улс төр17 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм16 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм20 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм17 цаг өмнө
Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ